Ирвэсийн тархцыг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэхдээ ирвэсийн ул мөрийг олж илрүүлэх, автомат камерын болоод тохиолдцын судалгаа, амьдрах орчны загварчлал, хүзүүвчилсэн ирвэсийн шилжилт хөдөлгөөний зураглал, нутгийн иргэдээс судалгаа авах зэрэг олон арга, аргачлал ашигладаг.
Судалгааны ажилд хамтран ажилласан байгууллагууд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Монголын ирвэс төв, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухааны академи, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, түүний харьяа тусгай хамгаалалттай газрууд.
Ирвэс бол мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн "Улаан ном"-д багтсан маш ховор амьтан юм.
Ирвэсийг ОХУ-д ирбис, Тувад ирбиш, Казахстанд ирвиз, Туркт ирбиз гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсуудад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.
Ирвэсийн тоо толгой
Ирвэс нь дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Хималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг Төв ба Дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог нийт 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна.
Сэтгэгдэл ( 4 )
Засаг их л мундаг үг хэлчихлээ гэж бодож л байгаа байхдаа. Хөөрхийс
Ирвэсээ дараа бол. Эхлээд ирвэс хамгаалагчаа зөв тоол. Дараа нь тахал туссан хүмүүсээ зөв иоолж сур. Тэгэж байж ирвэсээ тоолно ш дээ. Ядаж байхад тоонд маш муу юмаа.
Ene mongoluud ustagaad dusaj bn
Tegelguide,