Л.Наранбаатар: А.Гансүх тэргүүтэй хулгайч нарт хариуцлага тооцох ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Эдийн засагч Л.Наранбаатар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын өмнө мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон хонгилын шүүгч нар улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэж үзэж байгаа тул АТГ-т хандаж байгаа аж.

Л.Наранбаатар “ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга болон хонгилын шүүгч нарын нуун дарагдуулсан хохирлыг ил болгож, нэхэмжлэх зорилгоор хэвлэлийн хурал хийж байна. Тухайн үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх нар ажиллаж байхдаа улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Би энэ хонгилын шүүгч, прокурорыг өнөөдөр зарлах гэж байна” гэлээ. Ингээд өөрт байгаа баримтыг танилцуулав.

“Х.БАТТУЛГА ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ, ЛУЙВРЫН АЖЛАА ЭХЛҮҮЛСЭН”

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” гэдэг компани улсаас нэг ч төгрөг гаргахгүй, өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулах гэрээ байгуулаад байсан. Гэтэл 2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баттулга, дэд сайдаар А.Гансүх нар томилогдсон даруйдаа “Энержи ресурс”-ын гэрээг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн. Эндээс Х.Баттулга, А.Гансүх нар хулгай, луйврын ажлаа эхлүүлсэн. 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр А.Гансүх Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаас дэвшиж, сайд болсон. Энэ үед Х.Баттулга өөрийн хүмүүсээ яамныхаа эрх мэдэл бүхий албан тушаалд томилсон.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар "Баянгол" зочид буудлын менежерээр ажиллаж байсан н.Цэрэнчимэг гэж эмэгтэй томилогдсон. Х.Баттулгын жолооч байсан Б.Батзаяаг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Бат-Эрдэнийг томилсон. Б.Бат-Эрдэнэ бол А.Гансүхийн хамгийн ойрын хүн. Өнөөдөр энэ хүнийг эрэн сурвалжлаад олдохгүй байгаа.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн менежерээр А.Зориг томилогдсон. Энэ хүн Б.Батзаяагийн дотны найз. Ингээд ойр дотны хүмүүсээ мөнгөний мэдэлтэй албан тушаалд томилсон. Эд нар 55 тэрбум төгрөг шамшигдуулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

ШҮҮГЧ НАРЫН ХЭЛХЭЭ ХОЛБООГ ТАНИЛЦУУЛАВ

А.Гансүхэд 2015 онд хэрэг нээсэн ч З.Болдбаатар шүүгч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. З.Болдбаатар гэж нөхөр лифтэнд "оцгонодог" Б.Баасанцогтоос мөнгө авсан, хамтдаа лифтний бичлэгт гарч байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр шүүх хурал болж, С.Соёмбо-Эрдэнэ шүүгч А.Гансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр С.Соёмбо-Эрдэнэ Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болчихсон яваа. 

Прокурор дээр хаагдсан гэмт хэрэгт шинээр үүссэн нөхцөл гэдгээр дахин сэргээх боломжтой учраас би АТГ-т хандаж байна.  

Б.Баасанцогт, З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нар хонгилыг метро болтол нь цэцэглүүлсэн. Иймд З.Болдбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нарын шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, 55 тэрбум төгрөгийн хэргийг сэргээх хэрэгтэй. Өнөөдөр Чингис хааны нэр барьж авсан зээл нь өр болж үлдсэн шүү. Иймд энэ хэдэн хулгайч нарт хариуцлага тооцох ёстой.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.91) 2021 оны 04 сарын 02

Энэ нэг юм хэнээс мөнгө авчихаад захиалгаар хуцаад явдаг гар вэ

1  |  0
ЗОЧИН(103.9.90.100) 2021 оны 03 сарын 31

НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР АВЛИГА АВЧ ХЭРЭГ ХААДАГ ГЭХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Т.БАТСҮХИЙГ АЛБАН ТУШААЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

0  |  0
ард(202.179.24.73) 2021 оны 03 сарын 31

энэ одоо ѳѳр хийх юм байдаггүй юм байхдаа Энд тэнд очоод худлаа юм яриад явах юм Ингэж олсон юмнь хоолойгоор даваад эхнэр хүүхэдэд нь хоол болдог л юм байхдаа

0  |  0
зочин(103.229.120.62) 2021 оны 03 сарын 31

Учир начир одоо л гарч байна. Элбэгдорж,Эрдэнэ нарын шидсэн чулуу байжээ.

0  |  0
зочин(103.229.120.62) 2021 оны 03 сарын 31

Учир начир одоо л гарч байна. Элбэгдорж,Эрдэнэ нарын шидсэн чулуу байжээ.

0  |  0
Зочин(66.181.181.143) 2021 оны 03 сарын 31

МАН түүний хөлсний Эрдэнэ нарын бүлэглэл Баттулгыг харлуулах ард түмний дунд нэр хүндгүй болгох гэж дайрч байгааг эрүүлээр сэтгэдэг хүн бүр харж байгаа. Энэ Наранбаатар гэгч тэдгээр бүлэглэлн явуулгад нэмэр болговол талхны зах олдонх байх гэж бодсон юм болов уу даа.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 31

Mongoliin turiig eeljilch tsulumdug mapyyd khoorndoo dain zarlaj ekhelvee.Yynii yr dynd.Mongol yls ard tymen ediin zasagiin khokhirold gyn gyntsegii orj bna.Mongol mash ikh khyamarj bna.Bid dakhin khyvisgal uurchilultuu khiikh zaalshgyi shaardalagtai.Bool khoni nokhoi met bolson ard tymen temtsekh kheregtei bna.Mapyydiin dain kherees kheterekh bolloo.

0  |  0
Рога(64.119.27.204) 2021 оны 03 сарын 31

Уралын турбины заводын захирал Панасюктэй хамтран 4- р цахилгаан станцыг тендергүй хийсэн. Шинэчлэлээ ч хат хийсэн ажлыг нь харчихаарай хайран 93 сая $

0  |  0
mongo(103.26.194.164) 2021 оны 03 сарын 31

naranboldo hun neg aytaihan saihan amdrah ged amdrala deeshluulhe geed said boloh geehre sad bolhinma chi dandaa shuu.

0  |  0
Top