Хамгийн түгээмэл мутац коронавирусийг хүйтэнд тэсвэртэй болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Коронавирусний генд анх илэрсэн “D614G” нэршил бүхий мутац хүйтэнд коронавирусний бүрхүүл гэмтэхээс хамгаалжээ. Вирусний энэ онцлогийг вакцин бүтээхэд ашиглах боломжтой гэж шинжлэх ухааны bioRxiv сайтад мэдээлжээ.

2020 оны гуравдугаар сарын эхээр SARS-CoV-2  вирусний ген ихээхэн хувьсан өөрчлөгдсөнийг анх илрүүлсэн. Өдгөө энэ мутац коронавирусний бараг бүх хувилбарт илрээд байна.

Тайванийн Шинжлэх ухааны академийн Биохимийн хүрээлэнгийн судлаачид “D614G” мутац хэрхэн манай дэлхий дээр ийм түргэн давамгайлж эхэлснийг тайлбарлажээ. Тэд ийм мутацад орсон коронавирусний S уургийн гурван хэмжээст анхны гэрэл зургийг гаргаж авсан байна. Судалгаагаар эх хувилбарын S уураг хүйтэнд тэсвэргүй тул сорьцын 96 хувь хөргөгчид хийснээс хойш зургаан хоногийн дараа хэлбэрээ алджээ. Харин D614G мутацтай S уургийн 12 хувь л хүйтэн орчинд орсны дараа хэлбэрээ алдсан байна. Үүний сацуу, хувьссан хувилбарууд өндөр температур тэсвэртэй болох нь туршилтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл D614G мутацад орсон хувилбарууд орчны нөхцөлийн эрс өөрчлөлтөд илүү тэсвэртэй болсон гэнэ. Энэ нь өнгөрсөн оны хавар D614G мутацтай коронавирусний омог бүх тивд хурдацтай тархсаныг тайлбарлаж байна.

Гэхдээ эрдэмтдийн энэ нийтлэлд хараат бус шинжээчид үнэлэлт дүгнэлт өгөөгүй тул энд хийсэн дүгнэлтэд болгоомжтой хандахыг анхааруулсан байна.

 

Top