Монгол цэргүүд Афганистан цэргүүдийн амь насыг аварлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Исламын бүгд найрамдах Афганистан улс (ИБНАУ)-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.

2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ИБНАУ-ын нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэгдсэн 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь нас үрэгдэж, 6 хүн шархаджээ.
 


“Кабулын аюулгүй байдлыг хангах хүчин”-ээс Афганистаны үндэсний олон нийтийг хамгаалах хүчний шархадсан 6 цэргийн алба хаагчийг халдлага үйлдэгдсэн газраас татан гаргаж, хоёрдугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж явуулсан юм. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүн цагийн байдлыг үнэлж, шархтан тээвэрлэсэн техникийг шалган нэвтрүүлж, нисдэг тэргэнд шилжүүлэн тээвэрлэх үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэснээр шархадсан цэргийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чаджээ. 

Кабулын аюулгүй байдлыг хангах хүчний удирдлагаас Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багт гүн талархал илэрхийлсэн бөгөөд “Монгол цэргүүд сонор сэрэмжээ алдалгүй, цагийн байдлыг үнэлж, шуурхай ажилласанд баярлалаа. Цэргийн хүний гол зарчим чадварлаг үүрэг гүйцэтгэлтээс гадна сонор сэрэмж, бие даан шийдвэр гаргах чадвар байдаг. Энэхүү чадварыг монгол цэргүүд гарамгай эзэмшиж чаджээ” гэсэн юм.

Мөн Афганистаны үндэсний олон нийтийн хамгаалах хүчний холбогч офицер шархадсан цэргийн алба хаагчдыг тээвэрлэх, шилжүүлэх ажиллагааны үед шуурхай ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.154) 2025 оны 03 сарын 13

Jijig sajig gal togoonii ajil hiideg l ym bn.syrtei halz baildsiin boluu gej bodloo

1  |  0
Ууртай иргэн байна2(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Маргааш бас талархал ирэх байх даа. танай монгол цэргүүд 100 суниадаг байсан өнөөдөр 101 суниахаа шахсанд талархаж байнаа гэж талархал ирэх байх даа.

1  |  0
Ууртай иргэн байна(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Лалруудаа ингэж бичлээ гээд хогийн лалрууд чинь жил бүр цэрэг зодож алсаныг чинь мартана гэж санаа юу афканд юу ч болсоныг асууж мэдэж чадахгүйг далимдуулж шааж өгч байна. Ийм юманд чинь тэтгэвэрийн тэнэгхэн өвөө эмээ, 5 настай хүүхэд ч итгэхээ байлаа. Хөх инээд хүр хөхөнд сүү орлоо лалруудаа. Псдаа тэнэг монголоос чинь зайлах юмсан.

2  |  0
fc(66.181.184.125) 2025 оны 03 сарын 13

waw

1  |  0
Hh(172.58.44.6) 2025 оны 03 сарын 13

Sharhtan teeverlehef urgultsuj tusalsan l uim baina shdee. Terroristuudtai baildsiin bodloo.

2  |  0
Тархи угаалт(66.181.161.56) 2025 оны 03 сарын 13

Зайлааа, худлаа тархи угаалт шүү энэ мэдээ

2  |  0
Зочин 1(202.70.38.18) 2025 оны 03 сарын 13

Зэсвсэг хүчинй талаар энэ сайхан нэр хүндийг дотоодын зэвсэгт хүчин гутааж байнадаа

3  |  0
Top