Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа байгууллагуудын тайлангийн хурал боллоо. Хурлаар 2020 оны 11-р сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил, цаашлаад дүүргийн хогноос салах шийдэл, хүүхдийн тоглоомын талбайн тохижуулалт, зам засвар зэрэг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл авч санал солилцлоо.
Хурлын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа хэлтэс албад бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэр ч утгаараа хэлтэс тус бүр иргэдрүүгээ чиглэсэн бренд томоохон ажлуудыг санаачилж хийх хэрэгтэй байна. Дүүргийн иргэдийн амьдрал хэцүү байна. Бид цар тахлыг давахын тулд, төрийн үйлчилгээ иргэн бүрт зөв, тэнцүү хүртээмжтэй хүргэхийн тулд л ажиллана.
Энэ ажил үүргээ зарим хэлтсүүд сайн ойлгож, зөвөөр ажиллаарай. Ажил хийх болохоороо санхүү, мөнгөний асуудал ярьдаг. Өнөөдөр мөнгөгүйгээр хийж болох ажил зөндөө бий. Гол нь хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандах чухал” гэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хувьд дотроо 8 хэлтэс, 4 тасаг, 2 албатай. Харин харьяа, дэргэдэх 17 хэлтэс газартай үйл ажиллагаа явуулдаг байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс
Сэтгэгдэл ( 0 )