Л.Энхсайхан: Хүн бүр хичээхгүй бол эргээд ТОМ ДАВЛАГАА эхлэх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Дэлхий дахинд 190 гаруй улс вакцинжуулалт хийж байна. Нийт 1.2 тэрбум хүн вакцинд хамрагдаад байгаа аж.

Манай улсын хувьд нийслэл Улаанбаатар дахь вакцинжуулалтын цэгийг хумьж, хөдөө орон нутагт дархлаажуулалт эхэлжээ. Нэмэлт вакцинуудыг татан авах ажиллагаа үргэлжилж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Хөдөө орон нутагт 18-аас дээш насны иргэдийг вакцинжуулж эхэлснээр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэг хумигдсан. Хэвтэрт байгаа хүмүүст гэрээр нь очиж вакцин хийх аж.

Иргэдэд вакцины дараах тайвшрал үүсэж, эргээд цар тахлын том давлагаа эхлэх вий гэж зовниж байгаагаа ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ. Иймээс хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж болохгүйг анхааруулав.

Вакцинжуулалт маш амжилттай болсон Израил улсад гэхэд дөрвөн сарын дараа халдварын тархалт буурсан байна. Хөл хорио дуусаж, вакцинжуулалт амжилттай явагдсан ч халдварын тархалт буурах болоогүй юм.

Монгол Улсад нас баралтын тохиолдлын дийлэнх нь 55-аас дээш насныхан байгаа аж. Тэд халдвартай залуу хүмүүсээс, гэр бүлийнхнээсээ халдвар авч байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан анхаарууллаа. Иймээс хөл хорио суларсан гээд айл хэсдэг, бөөнөөрөө уулздаг байдлаа зогсоох хэрэгтэй юм. 

Манай улсад вакциныхаа нэгдүгээр тунг хийлгэсэн хүмүүс голлож байгаа аж. Вакцин нь дангаараа коронавируснээс хамгаалах арга биш, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг авч байж халдварыг зогсоож чадна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top