Японы Засгийн газар дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын “COVAX” хөтөлбөрт зориулж 700 сая тун вакциныг нэмж гаргахаар болжээ.
NHK телевизийн мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ирэх зургаадугаар сард болох дархлаажуулалтын асуудлаарх онлайн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар мэдэгдэх гэнэ.
“COVAX” механизм энэ онд хөгжиж буй орнуудад 1.8 тэрбум тун вакцин олгохоор төлөвлөж байна. Ингэснээр, эдгээр орны нийт хүн амын 30 хувийг вакцинжуулах боломжтой юм. Гэвч энэ зорилтод хүрэхийн тулд 1.7 тэрбум ам.доллар шаардагдаж байгаа аж. “COVAX” хөтөлбөрт дэлхийн 190 улс нэгдээд байгаа билээ.
Үүнээс өмнө Токио эл хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 200 сая ам.доллар гаргах шийдвэр гаргасан. Японы Засгийн газар Дэлхийн Вакцин, дархлаажуулалтын холбоотой хамтран ирэх зургаадугаар сарын 2-нд вакцинжуулалтын асуудлаарх онлайн дээд хэмжээний уулзалт хийхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )