ЭМЯ: Спутник V вакциныг 55-аас дээш насныханд хийх зохицуулалт хийсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.13/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсад 9 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ. Нийт 9000 гаруй хүн ковидын эмчилгээ, үйлчилгээг авч байгаа аж. 4349 хүн гэрийн хяналтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. 

Дэлхий дахинд хоногт нийт 643 мянга гаруй хүн ковидоор өвчилжээ. Дэлхийн 195 улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт явагдаж байна. Нэг тэрбум гаруй хүн вакцинд хамрагдаад байгаа аж.

Манай улсын хувьд хөдөө орон нутагт 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Вакцинжуулалтын үр дүнд бид энэ зун маскгүй байх боломжтой юм. Хөдөө орон нутгийн архаг суурь өвчин, хориглох заалттай иргэд харьяа газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандан биеийн байдлаа тодорхойлуулж байгаад вакциндаа хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Мөн Спутник V вакциныг 55-аас дээш насныханд хийх зохицуулалт хийгдсэн талаараа ЭМЯ-наас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top