Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.14/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсад 515 хүн коронавирусний халдвараар өвчилж, 7 хүн нас баржээ.
Дэлхий дахинд 196 улсад дархлаажуулалт үргэлжилж байна. Иргэд та бүхэн вакциндаа хамрагдсанаар хот хооронд чөлөөтэй зорчиж, гаднын улсууд руу явах зэрэг эрх нээгдэнэ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа дэлхий дахинд тархаад байгаа коронавирусний анхаарал татаж байгаа мутацуудын талаар болон Монголд мутацид орсон хувилбар байгаа эсэх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Коронавирус нь бусад вирусний адил хувьсаж өөрчлөгдөж байна. Вирус хэдий хэмжээний олон хүнд тархана, төдий чинээ мутацид орж байдаг. Коронавирусний бүх мутац, өөрчлөлт аюултай биш. Харин одоогийн байдлаар Англи, Өмнөд Африк, Бразил, Энэтхэгийн зэрэг нийт 10 хувилбар анхаарал татаж байна. Эдгээр хувилбар нь вирусний тархалтыг нэмэгдүүлж, хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, вирусний эсрэг үүссэн дархлааны хариу үйлдлийг сулруулж байгаа нь тогтоогдоод байна. Дэлхийн олон оронд бүртгэгдсэн. Маш хурдан хугацаанд тархаж, өөр төрлийн хувилбаруудыг давамгайлж байдаг. Өмнөд Африкийн болон Английн хувилбар нь 2-3 сарын хугацаанд хурдацтайгаар өссөн, Энэтхэгийн хувилбар ч мөн тус улсад тархаад байгаа бусад хувилбарын 90 орчим хувийг эзэлсэн. Мэргэжилтнүүд Энэтхэгийн хувилбарыг дэлхий нийтийн аюул гэж зарлаад байгаа. Бусад хувилбараасаа илүү хурдацтайгаар тархдаг" гэлээ.
Манай улсад тархаад байгаа хувилбар нь анх Хятадын Уханьд бүртгэгдэж байсан хувилбартай төстэй байсан бол цаг хугацааны явцад өөрчлөгдөж, В1-1-46 гэсэн хувилбар болжээ. Энэ хувилбар нь тархац хурдтай байгаа бөгөөд дахиж өөрчлөгдөөд шинэ хувилбар гарахыг үгүйсгэхгүй аж. Мөн өвчний эмнэлзүйг хүндрүүлдэг, дэлхий нийтэд ихээр тархаагүй хувилбар гэнэ.
Вирусний мутац нь хувь хүний талаас хянах боломжгүй, цаанаасаа хувьсаж өөрчлөгддөг зүйл юм. Вирусний эсрэг тэмцэх гол арга нь вакцин тариулах гэдгийг судлаач Г.Цогзолмаа хэллээ.
Сэтгэгдэл ( 4 )
ХҮМҮҮСИЙГ АЛБАН ЖУРМААР ВАКЦИНЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ. АЖИЛ ТӨРЛӨӨС НЬ ХАЛ ЯНЗ БҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗЭРЭГТ ХААЛТ ТАВЬ ТЭГЖ ЭНЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭНЭ. СПУТНИК ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ ТЭР СПУТНИКИЙГ НЬ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ.
Монгол мутацитай болжээ
Novshnuudaa ymar zorilgotoi enetheg oruulj irj bgaan.Mongold taarah gej bizdee.
энэтхэг мутаци бна ш дээ