Их Британид зөвшөөрөгдөөд буй “AstraZeneca” эсвэл “Pfizer” вакцины эхний тунг хийлгэсэн британичуудын 96 хувьд эсрэг биет үүссэн бол хоёр дахь тунгийн дараа 100 хувь эсрэг биет үүссэн байсныг Лондонгийн их сургуулийн коллежийн явуулсан судалгаа тогтоожээ.
Судалгаанд 8517 хүн оролцсон байна. Оролцогчдын 96.42 хувьд эхний тун хийлгэснээс хойш 28-34 хоногийн дотор эсрэг биет үүссэн бол 99.08 хувьд хоёр дахь тун хийлгэснээс хойш долоогоос 14 хоногийн дотор эсрэг биет бий болжээ. Судалгаанаас “AstraZeneca” болон “Pfizer” вакцин аль аль нь өндөр үр дүнтэй болохоо харуулсан байна.
Оролцогчдын дундаж нас 65 байжээ. Их Британи тэргүүн ээлжид өндөр настнуудыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулсан юм.
Ингэхдээ “AstraZeneca” вакциныг бодвол “Pfizer/BioNTech” вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биет илүү хурдан үүссэн байна. Гэхдээ дөрвөн долоо хоногийн дараа аль аль вакциныг хийлгэсэн хүмүүст үүссэн эсрэг биетийн хэмжээ ижил хэмжээнд байжээ.
Эхний тунгийн дараа өндөр настнуудад үүссэн эсрэг биетийн түвшин залуусыг бодвол бага байсан бол хоёр дахь тунг хийлгэсний дараа эсрэг биетийн түвшин ижил өндөр болсон байна. Хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг хууч өвчтэй хүмүүст эхний тунгийн дараа үүссэн эсрэг биетийн хэмжээ мөн бага байсан бол хоёр дахь тунгийн дараа эрүүл хүмүүстэй ижил түвшинд нэмэгджээ.
Одоогийн байдлаар, Их Британид 20 сая гаруй хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд байна.
Сэтгэгдэл ( 6 )
Юун лаг юм ярьдаг юм манайх бол хужаа шахаад дэлбэлчихсөөн
Төр засаг нь ард иргэддээ хайрүй болохоор вакцинаар хангасан юм байна л даа.
Хятад вакцин 100% дархалаа тогтоох болтугай! Бид азтай вакцин элбэгтэй.
ene jinhene hudal medee
yapon uls eruul mendiin daatgalaar ni buh irgeddee pfizer avj ugsun. Ehnii eeljind 65s deeshuud hiilgej bna. Bi ch gesen eruul mendiin daatgald sard 100k ugdug teruugeeree chanartaig ni ahuulmaar bna. Ene sar bur tulsun eruul mendiin daatgaliig hereglej uzsengui. Odoo l hereglemeer bna.
Энэ ёстой өөдрөг мэдээ бна