Иргэн, ААН-үүдийг "ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-нд нэгдэхийг уриалж байна

2021 оны 05 сарын 20

Баянзүрхчүүд ээ!!

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 22,23-ны өдрүүдэд "Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ" уриа доор Хаврын Их Цэвэрлэгээний ажил хийгдэнэ.

Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.

Тиймээс Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, дүүргийн иргэдээ "Хаврын Их Цэвэрлэгээ"-ний аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна!

Таны ухамсар, хариуцлага Баянзүрх дүүргийг хоггүй болгоход чухал ач холбогдолтой!

#ХоггүйболГОЁ #Хоггүй_Баянзүрх

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top