Монгол Улсын 8 хувь нь ой мод байдаг. 1 мод 2 хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тэрч утгаараа Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх, Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс албад, сайн дурын 50 ААН нийлж 4 байршилд "Ногоон орчныг дэмжье" уриан дор Төгөл байгуулж эхэллээ. Дүүргийн удирдлага, ажилтан алба хаагчдын хувьд мод тарих газрыг модтой нь бэлтгэсэн. Харин ААН-үүд хашаагаа, усалгаанд нь анхаарал тавьж ажиллахаар боллоо.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй төгөл байгуулах ажил их зөв зүйтэй гэж харж байна. Өнөөдөр бид цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа хэдий ч ирээдүй хойч үе, эх дэлхийгээ бодож заавал мод тарьж, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой гэлээ.
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
Ногоон төгөл үүсгэхийн тулд Мод тарих ажил бол дөнгөж эхлэл. Бид тарьсан модоо усалж, хамгаалж, ургуулах ёстой. Тэгж байж жинхэнэ утгаараа Ногоон төгөл бий болно. Тэр ч утгаараа 4 байршилд хийгдэж буй төгөлийг эзэнжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн төгөл, НИТХ-ын төлөөлөгчдийн төгөл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төгөл, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын төгөл гэж нэрлэсэн юм. Иргэд, ААН та бүхэнд ч гэсэн хайртай дотны хүмүүс, хамт олноороо хамтарч төгөл байгуулах ажилд идэвхтэй оролцоорой гэлээ.
Баянзүрх дүүргийн 11,20,23 дугаар хороонд нийт 142,3 га талбайд 200 мянган мод тарихаар төлөвлөөд байгаа гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )