БЗД: Дүүргээ хоггүй болгох аяны хүрээнд 70 тонн хог цэвэрлэжээ

2021 оны 06 сарын 07

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргээ “Хоггүй болгоё” уриатай хаврын их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.

Дүүргийн хороо бүрээс сайн дураар нэгдсэн 100 залуус өнгөрсөн сарын 28-ны өдрөөс тус аянд нэгдэж цэвэрлэгээгээ эхэлсэн юм. Одоогийн байдлаар залуус дүүргийн 24 хороог цэвэрлэж 70 орчим тонн хогийг ачуулаад байгаа юм. Тус аяны хүрээнд ил задгай хаясан хогийг цэвэрлэхээс гадна хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайг угааж арчин, халдваргүйтгэл хийж байна.

Өнөөдөр Хужирбулангийн 23 дугаар хороо, Улиастайн 28 дугаар хороонд цэвэрлэгээ хийсэн бол маргааш 11, 20 дугаар хороог цэвэрлээд “Хоггүй болгоё” аян маргааш хаалтаа хийнэ. Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.

Жил бүр энэхүү аянг зохион байгуулах бөгөөд тус ажлын хүрээнд гарсан хог хаягдлыг хурдан шуурхай тээвэрлүүлэх, гуу жалганд үүссэн хур хогийг цэвэрлэх, нийтийн эзэмшилд байгаа эд хөрөнгийн засвар үйлчилгээг хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top