БЗД: “Ганцын задгай”-д амьдардаг иргэд ГАЗАР ЭЗЭМШИХ гэрчилгээ гардав

2021 оны 06 сарын 08

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр /2021.06.08/ нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт 21 дүгээр хорооны иргэд оролцсон бөгөөд олон жил хүлээсэн газар эзэмших гэрчилгээгээ иргэд энэ үеэр гардан авсан юм. Тодруулбал тус хорооны “Ганцын задгайд” амьдардаг айлууд оршин суугаа газрынхаа гэрчилгээг авч чадалгүй олон жил болсон. Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд санал хүсэлтээ ч хүргүүлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт биеллээ олж өнөөдөр ийнхүү газрын гэрчилгээгээ гардан авсан юм. 

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бат-Өлзий нар оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ: 

"Өнгөрсөн жилээс хойш манай 21-р хорооны иргэд газрын асуудлаар хүсэлт хүргүүлж өнөөдөр шийдэгдэж байгаад баяртай байна. Иргэд өөрийн гэсэн газартай болно гэдэг нь баялагтай болж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гэж би харж байна. 21-р хорооны хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудал байгаа учраас Засгийн газар, Нийслэлтэй хамтарч "Дарь-Эх" дэд төвийн ажлыг хийхээр болсон. Ингэснээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэгдэх боломжтой. 21-р хорооны хувьд хотын төвөөс 2-3км зайд байдаг хэрнээ өнөөдрийг хүртэл тог, цахилгааны асуудалтай байдаг. Энэ бүхнийг шийдэх болно" гэсэн юм.

Иргэдийн хувьд дэмжсэн зөв зүйтэй ажил зохион байгуулж байгаад талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЁНДОНЖАМЦ ОТГОНЗУЛ(66.181.161.121) 2021 оны 06 сарын 11

Uldej bgaa humuusinhen hezee gargaj ogoh we garguulaad awchimaarl bn shuudee

0  |  0
Gantuya (66.181.161.23) 2021 оны 06 сарын 10

Ymar hvmvvs ni yaj avaad bnaa 2018ond hvseltee ogood 2021on hvrtel hvleej bn yaj avah ve \n

0  |  0
Ганзаяа(66.181.161.39) 2021 оны 06 сарын 09

Ямар хүмүүсдэн өгөөд байгаан бэ? гэрчилгээгээ авмаар байна\n\n

0  |  0
иргэн(66.181.161.111) 2021 оны 06 сарын 09

2000 оноос хойш амьдарсан газрынхаа өмчилөх гэрчилгээг авч чадахгүй байхад хаана ямар хүмүүст нь газрын гэрчилгээ олгоод байгаа юм бэ? Иргэддээ тэгш үйлчилдэг байгаачээ

0  |  0
Nomin(202.126.88.227) 2021 оны 06 сарын 08

Ymar ailuud ni gerchilgeegee avsan ve,

0  |  0
Зочин 728(139.5.218.183) 2021 оны 06 сарын 08

Хаана ямар хүмүүст нь гэрчилгээ олговоо. Нийтээр нь хэлж ярьж хамруулж болдоггүй юм уу. Ажил төрөлтэй хүмүүс нь хоцроод байх шиг байнаа.

1  |  0
Дэси(66.181.161.16) 2021 оны 06 сарын 08

Ард иргэдийнхээ асуудлыг шийдэж байгаад баяртай байна. Яг ямар айлуудад өгчихөв өө!

0  |  0
Top