Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2020.06.09/ болж байна.
Саналын эрхтэй 2 сая 40 мянга 784 иргэн байгаагаас 11:00 цагийн байдлаар 267,614 сонгогч саналаа өгөөд байгаа ба санал хураалтын ирц 13.4%-тай үргэлжилж байна. Санал хураалт эхэлснээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна.
Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулах нь хуулиар хориотой. Хэрэв дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тухайн хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Мөн дараах үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар хориглосон байна. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )