А.Баяр: Асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах шаардлагатай

2021 оны 06 сарын 29
Баянзүрх дүүргийн удирдлага SICA MONGOLIA судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтад Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр, Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дарга Б.Бямбажаргал болон холбогдох хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр “Бид дүүрэгтээ томоохон төсөл хөтөлбөр арга хэмжээг хийхдээ шинжлэх ухаанч байдлаар хандаж, иргэдийн судалгаанд үндэслэж ажиллах шаардлагатай. Ингэснээр бид зөв менежмент, зөв зохион байгуулалтад орж, төр иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлэхээс гадна Баянзүрх дүүргийн хөгжлийн хоцрогдлыг арилгах боломжтой” гэлээ.
 
SICA MONGOLIA судалгааны байгууллагын зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, танилцуулга хийсэн юм. Тус байгууллага нь анх 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдийн засаг, нийгмийн бүхий л асуудалд судалгаа, дүн шинжилгээ хийж ажиллахаас гадна eSurvey.mn, Datamon.mn гэх мэт томоохон платформуудыг үүсгэн байгуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: БЗД-ийн ИООНХХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top