Өнгөрсөн долоодугаар сарын 19-ний өдрийн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны Дугаар 03 тоот тогтоолоор С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Прокуророос яллагдагч С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх талаар саналаа шүүхэд ирүүлээгүй байна.
Яллагдагч С.Баярцогтын өмгөөлөгчөөс түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг 2021 оны наймдугаар сарын 20-ний өдөр хянан хэлэлцээд уг хүсэлтийг хангаж С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Баярцогтод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн яллагдагч С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 14 )
HUN HOG.
ийм төрөөр монгол яадаг юм зайлцгаа муу сданууд\n
Дотроо байлдах тусам гадаадад ашигтай шүү, хүмүүсээ
”Гэртээ хариад ирье” гээд нисэх дээр цохиж явах юм биш биз. Сэлэнгэ рүү биш Америк руу эзэд рүүгээ явдаг байсан. Шившиг!!!
Задарсныг засгалдаг ядарсныг хайралдаг төртөй болно гээд байсан Баярцогт ядраад Хүрэлсүх хайрлаж дээ... ард иргэд нь задарч байгаа юм байх аа
Хүн хилмэгдүүлэхээ больвол таарна. Энэ олон хүнийг улс төрийн шалтгаанаар хорьсон Женког өөрийг хийх хэрэгтэй дээ.
урвааачид
Хятадын Монгол гэсэн хятад Баярцогтыг шударга нийгэмд цаазаар авсан байгаа. Монгол бол авилгачидын диваажин.
novsh yumdaa alah heregtei
baliar umhii hulgaich koroniin ueer haachiv gej,koronogui ued ene hulgaichiig gazaar deeree gishguileh uls oronch baihgui,harin kasinog,.oor money-giin avah geed nevtruulj magadgui,S,bayr,hurelsuheer damjuulaad ajilaa ,andlaliin uurgee sain bieluullee
Ингээд нэг хог данжаад суллагдлаа ялзарсан авилгажсан шvvгчдийг алга болгосноор Монгол цэгцэрнэ дээ нэг том дайснаа суллаваа гэж яачихсан тvнэр харанхуй хорвоо вэ, авилгачид баяжсаар Монгол ядуурсаар л.
Яг ийм байдлаар монголын дотоодын дайснуудын нэг болох Ч.Сайханбилэг гэгчийг гадагшаа алдсан. Тэр үйлдэл давтагдах юм шиг байна. Нөгөө С.Баяр хаана юу хийж яваа бол?
Энэ мэтэд монголын хууль үйлчилдэг юмуу. Эзэнгүй луйварчин төрийн эмгэнэл
баярцогт одоо сайханбилэгийнхээ араас АНУ- руу дүрвээд алга болно доо .........................