Цагдаа нар 24 жил 10 сарын өмнө ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН этгээдийг барьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 23

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны аравдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон 2021 оны наймдугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газраас хэргийн холбогдогч А гэгчийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг: 2.1.онц харгис хэрцгийгээр; 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар; 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж; 2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shydraga irgen (178.209.131.155) 2021 оны 08 сарын 23

Zorig agsaniig alsan hymyys bol yaltachygyi.Bylgan.Batyyl.Elbegdorj.S.Bayar.Ts.Nyamdorj.Bagabanid.nar yaltachygyi holbogdood baigaa uym bishyy.

0  |  0
Shar tohoi.(178.209.131.155) 2021 оны 08 сарын 23

Hereg hetseej hyychirdagyi.Nert yls turiin zytgelten.Zorigiin alyyrchid yagaad oldodogyi uym bol.Alalag yavagdaj baihad baisan amid gerj .Bylgan yaltaj baihgyi alyyrchidtai hamtarag ch gedeg nimash tod oilgomjtoi ban shyy.Tudiiguus ydii hyrtel ter gerj yagaad ajil hiihgyi tansag amidaraad baidag hynve.Eryyl mend niigemiin daatagaliig yaj tuldugiig ni shalaghal heregtei hen iveen tetegdeg bol.Batyyliin malagai basal holbootoi.S.Bayar zasagiin gazaraas.Zorigiig gerlyygee yavllaa gej ytasaar hentei yarij medeelsen geedel.Ts.Nyamdorj.Yagaad dandaa yls turiin shoy bolgoj ashgaldag ve.

0  |  0
Зангараа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 23

Иймэрхүү алуурчид нийгэмд гэм зэмгүй хүн шиг байсаар байгаар үгүйсгэх арга алга даа.

0  |  0
Зочин(103.26.194.226) 2021 оны 08 сарын 23

Болж дээ. Гэмт хэрэг хэзээ нэгэн цагт илэрдэг л байхгүй юу дах

0  |  0
Зочин(103.26.194.226) 2021 оны 08 сарын 23

Болж дээ. Гэмт хэрэг хэзээ нэгэн цагт илэрдэг л байхгүй юу дах

0  |  0
2idaa(73.37.19.86) 2021 оны 08 сарын 23

Hov jiveer mataasaar hereg ileruuldeg hoolnii savnuud.

0  |  0
Top