СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор ДӨРВӨН ХҮН амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 340 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 252 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн гэмтэж, орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ.

Тухайлбал, Дорноговь аймагт суудлын автомашин онхолдож  жолооч амь хохирсон бол Завхан аймагт суудлын автомашин онхолдож жолооч зорчигч гурван хүн амиа алджээ. 

Иймд жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top