ШЕЗ: Өршөөлийн хуульд 4938 хүмүүжигч хамрагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2021.09.03/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долоодугаар сарын 2-нд батлагдаж 6-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд 2017 оны зургадугаар сарын 30-ний өдрийн 00:00 цагаас өмнө 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэдийг хамруулжээ.

Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4.1-д зааснаар 1897 ялтныг өршөөн хэлтрүүлж, 5.5.1-5.3-т зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, 6.6.1-6.3-т зааснаар 602 ялтныг эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасаж улмаар 166 ялтан суллагджээ.

Мөн хуулийн 7.7.1-7.3 дахь хэсэгт зааснаар 1061 хэрэгтний хорих ялыг дүйцүүлэн хасаж, 8.8.1 дэх хэсэгт зааснаар 879 хэрэгтэнд холбогдох 873 ялтныг өршөөн шийтгэлээс чөлөөлжээ. Өршөөл үзүүлэх тухай хуульд давхардсан тоогоор 4938 хүн хамрагдсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top