Талибууд Афганистаныг хяналтдаа авч, шариатын хуулийг хэрэгжүүлэх тухай зарлаж, энэ хуулийн таларх асуудлыг дэлхийн нийтийн анхаарлын төвд дахин авчрав. Гэхдээ Афганистан нь шариатын хуулийг дагаж, мөрддөг цорын ганц улс биш. ВВС агентлаг шариатын хуулийн тухай зарим асуултад хариулт өгчээ.
Шариат гэж юу вэ?
Шариат нь исламын эрх зүй тулгуурладаг дүрэм, дэг жаягийн тогтолцоо юм. Энэ нь исламчуудын ариун ном болох Коран, зөнч Мухаммедийн амьдрал, номлолын хураангуй болон сунна, хадист үндэслэдэг.
Шариат гэдэг нь “зөв зам” эсвэл “усанд хүрэх зам” гэсэн утгатай араб үг. Шариат нь хуулийн эмхэтгэл бус харин ислам шашинтан бүрийн бясалгал хийх, хөрш болон хүрээлэн буй орчинтой харилцах харилцаа зэрэг амьдралыг нь бүхэлд нь тодорхойлдог цогц дүрэм, дэг жаяг. Өөрөөр хэлбэл, ислам шашинтанд сүсэг бишрэл, итгэл үнэмшил, буян, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, ажил хэргийн холбоо, өв залгамжлалтай холбоотой маргаан гэх мэт амьдралын талаар тал бүрийн цогц ойлголт өгөх зорилготой.
Глазгогийн их сургуулийн ислам судлалын профессор Мона Сиддикийн хэлснээр, Кораны сура буюу заалтууд исламын хууль тогтоомжийн үндэс болжээ. Жишээ нь, хамтран ажиллагсад нь ислам шашинтныг ажлын дараа баранд орохыг уривал, тэр санваартнаас ийм тохиолдол хэрхэх талаар зөвлөгөө авч болно. Мөн ийм замаар шариат ислам шашинтны гэр бүл, санхүү, ажил хэргийн харилцааг тодорхойлдог.
Шариатыг тайлбарлах нь
Исламын шашны эрхзүйн таван үндсэн дэг сургууль байдаг байна. Эдгээрийн дөрөв нь ханбали, малики, шафи болон ханафи нь суннит урсгалынх бол жафари нь шиитийнх.
Суннизм болон шиизм нь зөнч Мухаммед тэнгэрт хальсны дараа гарч ирсэн исламын шашны хамгийн том хоёр урсгал. Эл хоёр урсгалыг баримтлагчид ислам шашинтнуудын нийгмийн тэргүүн болох умма нь хэн байх тал дээр санал зөрөлддөг. Суннитууд гол төлөв Саудын Араб, Пакистан, Туркт байдаг бол Иран, Азербайжан, Ирак зэрэг улсад шиитууд давамгайлдаг.
Шариатын дэг сургуулиудын ялгаа нь шариатын хуулийг хэрхэн тайлбарлаж буйд оршдог.
Саудын Арабт мөрдөгддөг ханбали дэг нь хамгийн хатууд тооцогддог бол Египет, Пакистан, Турк улсад баримталдаг ханафи дэг нь илүү либерал гэгддэг байна. Талибууд энэ дэгийг мөрддөг хэдий ч илүү хуучинсаг ойлголт нь давамгайлдаг байна.
Шариатын хууль нь Аллахын үг хэдий ч хүмүүс тайлбарладаг. Шийтгэлийг шүүгч буюу кади ногдуулдаг. Тиймээс кади хуулийг хэрхэн тайлбарлаж, ойлгосноороо шийдвэр гаргадаг гэж Лондонгийн дорно дахины сургуулийн араб хэлний профессор Нью Кеннеди тайлбарлажээ.
Шариат сайн үйл хийхийг шаардаж, муу үйлийг хориглодог. Энэ нь тухайн улс төрийн хөдөлгөөн хэрхэн тайлбарлахаас шалтгаалан ардчилсан эрх зүйтэй нийцэх эсвэл харшиж болно. Гэхдээ исламын ертөнцөд шариатыг дагаж мөрдөх нь аливаа улс төрийн хөтөлбөрийн үндсийг бүрдүүлдэг гэж Эксетерийн их сургуулийн араб судлалын профессор Роберт Глив тодруулжээ.
Түүнчлэн, шариатын хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл байдаг аж. Тэр нь омгуудын дүрэм гэж Мадридын их сургуулийн араб судлалын тэнхимийн захирал Г. Де Теран тайлбарлав. Талибуудын хэрэглэдэг шариат нь эцгийн эрхт ёс ноёлдог пуштунуудын омгийн дүрэмд суурилсан тул эмэгтэйчүүдийн байр суурийг үлэмж бууруулсан байх талтай гэж тэрбээр үзэж байна.
Ямар улс оронд шариатыг хүлээн зөвшөөрдөг вэ?
Ойрх Дорнод, Хойд Африкийн ихэнх орнуудад гэр бүл салалт, өв хөрөнгийн маргаан, эцэг эхийн эрхийг тодорхойлох зэрэг гэр бүлийн эрх зүйн байдалд шариат үйлчилдэг байна.
Харин Пакистан, Афганистан, Иран, Саудын Араб, Ирак, Йемен, Мавритани, Бруней, Сомали зэрэг Персийн булангийн орнуудад шариатын хуулийг эрүүгийн хууль тогтоомжид тусгасан байдаг байна.
Шариатын хуулинд дундад зууны шийтгэлийг хэрэглэдэг үү?
Шариатын хуулинд олон нийтийн өмнө жанчих, чулуугаар шидэх, үе мөчийг нь тастах зэрэг бие махбодын шийтгэл ногдуулахыг заасан байдаг байна. Гэмт хэргийг хоёр ангилдаг бөгөөд үүнд нь тохирсон хэмжээний шийтгэл ногдуулдаг.
Үүнд, “хадд” буюу хүнд гэмт хэрэгт тогтсон шийтгэл ногдуулдаг байна. Энэ ангилалд хулгайн зарим хэлбэр багтдаг ба үүний төлөө хулгайчийн гарыг тастах зэрэг шийтгэлийг заасан байдаг аж.
“Тазир” буюу илүү хөнгөн хэлбэрийн гэмт хэрэгт шүүгч өөрөө ямар шийтгэл ногдуулахыг тодорхойлдог байна.
Гэхдээ тухайн гэмт хэргийг “хадд” ангилалд оруулахад хүндрэлтэй гэнэ. Профессор Роберт Гливийн хэлснээр, Коранд заасан хатуу шийтгэлийг ногдуулахад нотлох баримтад өндөр шалгуур тавьдаг байна. Жишээ нь гэр бүлийн гадуурх харилцаанд орсон хүнийг чулуугаар шидэж алах шийтгэл заасан байдаг. Гэвч ийм шийтгэл ногдуулахын тулд үйлдлийг нь нүдээр харсан дөрвөн гэрчийн мэдүүлэг шаардлагатай. Амьдрал дээр ийм магадлал туйлын бага.
Тэгвэл орчин цагт НҮБ-аас хориглосон яагаад эдгээр шийтгэл нь Пакистан эсвэл Нигер зэрэг хүн амынх нь ихэнх хувийг ислам шашинтнууд эзэлдэг улс оронд ногдуулсаар байна вэ? Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ийм шийтгэл ногдуулсан шариатын шүүгчид шариатын хуулийг дагаагүй эсвэл зарим улстөрчдийн нөлөөнд авсан байх боломжтой гэнэ.
Харин 1996-2001 онд Афганистанд талибуудын дэглэм ноёрхож байх үед чулуугаар шидэх зэрэг шийтгэл хэрэглэсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. Тиймээс талибууд засгийн эрхэнд буцаж ирсэн нь дэлхийн нийтийн сэтгэлийг зовоож байгаа юм.
Шариат эмэгтэйчүүдэд юу хориглодог вэ?
Коран сударт эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Коранд эмэгтэйчүүдэд олгосон ихэнх эрх нь тухайн үед хувьсгалын шинжтэй байжээ. Тэд эрчүүдийн адил боловсрол эзэмших, нөхрөө өөрөө сонгох, нөхрийнхөө өв хөрөнгийг өвлөх, гэрлэлтээ цуцлах эрхтэй байжээ. Үүнээс гадна, эхийн амь насанд аюулгүй бол гурван сартайдаа үр хөндүүлэхийг хүртэл зөвшөөрдөг байжээ.
Харин хожим исламын шашинтай ард түмнүүд омгийн зан заншилтай уялдуулан шариатын хуульд шинэ заалтууд оруулжээ. Тэр үеэс л өнөөдөр хоцрогдсон, бүр зэрлэг, бүдүүлэг мэт тооцогдох шинэ дүрэм гаралтай гэж ислам шашин судлаач эрдэмтэд үздэг. Жишээ нь, тэр үеэс эмэгтэйчүүдийг эцгийн эсвэл халамжлагч эрийн өв хөрөнгө гэсэн тодорхойлолт гарч иржээ. Харин “нэр төрийн аллага”, эм бэлэг эрхтний зэрэмдэглэл/хагалбар зэрэг ойлголтууд нь исламын практик, тэр тусмаа шариатын хуульд хамаагүй гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө