Ногоон картны бүртгэл 6-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Олон үндэстний цагаачлалын визийн (Ногоон карт) 2023 оны ээлжит сугалааны бүртгэл 2021 оны аравдугаар сарын 6-ны Лхагва гаригийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12:00 цагаас 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ны Мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Та энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын https://dvprogram.state.gov/ цахим хуудас руу орж, электрон хэлбэрээр бүртгүүлнэ.

Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй. Хөтөлбөрийн зааврыг AНУ-ын ЭСЯны https://mn.usembassy.gov/.../immigrant.../diversity-visa-mn/ цахим хуудаснаас үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top