Монгол Улс Их Британийн улаан жагсаалтаас хасагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Их Британийн Тээврийн яамнаас ирэх Даваа гарагт улаан жагсаалтаас хасагдах улс орнуудын нэрсийг зарлалаа.

Ковидийн халдвар их тархсан улсуудыг улаан жагсаалтад оруулж, эдгээр улсаас жуулчдыг хүлээн авахгүй болоод байсан юм.

Жагсаалтаас хасагдах улсуудад Афганистан, Ангол, Аргентин, Боливи, Ботсвана, Бразил, Бурунди, Кабо-Верде, Чили, Конго, Коста-Рика, Куба. Эритрей, Эсватини, Этиоп, Гвиана, Гүрж, Гайана, Индонез, Лесото, Малави, Майотта, Мексик, Монгол, Черногор, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Парагвай, Филиппин, Реюньон, Руанда, Сейшель, Сьерра-Леоне, Сомали. ӨАБНУ, Судан, Суринам, Танзани, Таиланд, Тринидад Тобаго, Тунис, Уганда, Уругвай, Замби, Зимбабве зэрэг 47 орон багтжээ.

Мөн Их Британийн Засгийн газраас жуулчдаас ирснээс нь нэг хоногийн дараа заавал 75 фунт стерлингийн шинжилгээ авдаг байсныг зогсоох шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top