Монгол ПАСПОРТ 87-д жагслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Henley&Partners судалгааны компаниас дэлхийн улс орнуудын паспортын чансааг тодорхойлдог уламжлалт жагсаалтаа гаргалаа. Энэхүү жагсаалтыг тухайн орны иргэд визгүй зорчиж чадах дэлхийн улс орнуудын тоогоор гаргадаг юм.

Энэ жилийн чансаанд нийт 227 орон, бүс нутаг хамрагдсан бөгөөд хамгийн дээд оноо нь 226 байлаа.

Чансааг 192 оронд визгүй зорчдог Япон, Сингапур улсууд тэргүүллээ. Харин 26-хан орон, бүс нутагт л саадгүй нэвтэрдэг Афганистан сүүл мушгижээ.

Манай орны ПАСПОРТ 61 оронд “хүчинтэй” гэсэн амжилтаар 87 дугаар байрт орлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top