Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн тэргүүлсэн танхим лхагва гарагт /2021.11.10/ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Фүмио Кишида Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан, танхимын бүх гишүүдийг цуглуулж, огцрох мэдэгдэл хийжээ. Шинэ Засгийн газар бүрдэх хүртэлх хугацаанд тэд үүрэг гүйцэтгэх юм.

Өнөөдөр үдээс хойш Японы парламент Кишидаг дахин сонгосноор тэрбээр Японы 101 дэх Ерөнхий сайд болох юм. Үүний дараа Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарлана. Шинэ бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд л өөрчлөгдөх гэнэ. Эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Тошимицү Мотэгагийн оронд Гадаад хэргийн яамыг Ёшимаса Хаяши тэргүүлэхээр болжээ.

Фүмио Кишида өнгөрсөн есдүгээр сарын 29-нд эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүн, аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон билээ.

Түүнийг энэхүү албан тушаалд дахин томилох нь аравдугаар сарын 31-нд болсон парламентын доод танхимын сонгуулийн дүнгээр гүйцэтгэж буй ёс төдий процедур юм. Сонгуулийн дүнгээр Либерал ардчилсан нам дөрвөн суудал алдсан ч дийлэнх олонхын байр сууриа хадгалж үлдсэн. Тус нам 465 суудлаас 261 нь авчээ. Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Акира Амари сонгуульд ялж чадаагүй тул огцрох өргөдлөө өгч, түүний оронд гадаад хэргийн сайд Тошимицү Мотэгаг сонгосон. Тиймээс Фүмио Кишидагийн танхимын гадаад хэргийн сайд солигдож байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.187.103) 2021 оны 11 сарын 12

Монгол хэзээ ийм болох болдоо ард түмнийхөө хөрөнгөнөөс хулгай хийж төрөөс баяжих дарга нараас салж шүүх прокурор шударга болсон цагт нэг ийм болох болов уу

0  |  0
ОГЦОР(103.212.116.121) 2021 оны 11 сарын 10

Манай ЗГ ингээд огцроод өгөөч

0  |  2
Top