Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох өргөдлөө өглөө. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида рейтингээ өсгөх, ээлжит бус сонгуулиас өмнө ард иргэдийнхээ дэмжлэгийг авах зорилгоор танхимын бүрэлдэхүүнийг шинэчилж байна.
Засгийн газрын шуурхай хуралдаанаар танхимын гишүүд бүгд огцрох өргөдлөө өргөн барьсныг Ерөнхий сайд хүлээн авсан тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ. Өнөөдөртөө багтаан Фүмио Кишида танхимынхаа шинэ бүрэлдэхүүнийг зарлах ёстой.
Японы хэвлэлүүдийн мэдээллээр, танхимыг 19 гишүүдийн 11-ийг нь, тэр дундаа гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нарыг өөрчилнө. Танхимын шинэ бүрэлдэхүүнд таван эмэгтэй сайд нар багтах ба энэ нь Японы түүхэнд анхны тохиолдол юм. Гадаад хэргийн яамыг 70 настай Еко Камикава тэргүүлнэ. Тэрбээр хууль зүйн сайдын албыг гурван удаа хашиж байжээ. Харин батлан хамгаалах яамыг Минорү Кихара тэргүүлнэ гэсэн хүлээлт байна. Тэрбээр 2020-2021 оны хооронд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ёшихидэ Сүгагийн зөвлөхөөр ажиллаж байсан. Кишида мөн хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Тэцүро Номүрү-г өөрчилхөөр зэхэж байна. Тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Фүкүшима 1 атомын цахилгаан станцын усыг “бохирдсон ус” гэж хэлж байсан бидээ. Тус яамыг Ичиро Мияшита тэргүүлэхээр болсон байна.
Эрх баригч намын удирдлага
Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлагын бүрэлдэхүүнийг хувьд тус намын дэд дарга Таро Асо, ерөнхий нарийн бичгийн дарга Тошимицү Мотэги нар албан тушаалдаа үлдэнэ.
Мотэгийг ирээдүйд Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөх гол нэр дэвшигч гэж үзэж байгаа ба ЛАН-ын даргын төлөө Кишидатай өрсөлдөх магадлалтай гэж ажиглагчид харж байна. Нэр хүнд нь өссөн тохиолдолд парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулж магадгүй гэсэн хүлээлт байна. Доод танхимын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны намар дуусгавар болох юм.
Сэтгэгдэл ( 0 )