Монгол-Хятадын хилийн зааг дээрх төмөр замын их засварын ажил дуусжээ. Уулзварын зургаан ширхэг боолтыг талууд харилцан боож, галт тэрэгний хөдөлгөөнийг нээж Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг 30 жилийн дараа иж бүрэн шинэчилж дууслаа гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 1800 метр төмөр замыг шинэчлэх ажлын хүрээнд суурийн даланг өндөрсгөж, буталмал чулуун суурьтай бетон дэр бүхий Р65 маркийн өндөр даацын зам төмрөөр шинэчилжээ.
Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байна. Энэ нь цар тахлын хүнд үед төмөр замын тасралтгүй найдвартай байдлыг улам хангаж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )