Газрын тосны экспорт 18.4 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Манай улс оны эхнээс энэ сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд  4,559.7 мянган баррель  газрын тос олборложээ. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар 4,042.1 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 628.8 мянган баррель  буюу 18.4 хувийн өсөлттэй байна.

Улсын хэмжээнд энэ сарын 22-ны өдрийн байдлаар 79,885 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,393 тн, АИ-92 автобензин 33,814 тн, ДТ 35,925 тн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 44,099 тн шатахууны нөөц байна. 24-ний өдрийн байдлаар АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top