Монгол Улс 15 сая тонн нүүрс экспортод гаргаад байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

УУХҮЯ-ны мэдээллээр энэ сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар буурчээ.

Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нүүрсний хувьд оны эхнээс энэ сарын 25-ны өдрийн байдлаар 18,865.2 мянган тонн нүүрс олборлож, 24-ний өдрийн байдлаар 15,011.4 мянган тонныг экспортолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top