Ковид цар тахлын амаргүй нөхцөл байдлыг даван туулахад Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын зүгээс оруулах хувь нэмэр их гэдэгтэй хэн хүнгүй санал нийлж буй. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-нд Төрийн ордонд болсон “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021” арга хэмжээний үеэр уг салбарыг төрөөс дэмжих нь эргээд нийгэм, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар оролцогчид хэлж байсан.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан цар тахлын үед ЖДҮ салбарын бодит байдал ямар байгааг, даван туулах ямар гарцууд байгаа талаар байр сууриа илэрхийлж, илтгэл тавьсан. Түүний илтгэлээс онцлох мэдээллүүдийг дараах графикуудаар хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )