Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 05

Үндэсний Статистикийн Хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-ны ажлыг зохион байгуулж байна.

Тус судалгааг 2021 оны  арванхоёрдугаар сараас 2022 оны есдүгээр  сарыг дуустал зохион байгуулна. Энэ хүрээнд энэ сарын 2-нд Аймаг, нийслэлийн статистикийн хэлтсийн дарга, судлаач нарт судалгааны мэдээлэл цуглуулалтын талаар заавар, зөвлөмж өгчээ.

Уг судалгаагаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, тархалтыг газар зүйн байршлаар, өрхийн төрөл шинж байдлаар, хүүхдийн сургуульд хамрагдалтын байдал, хүйс, насны бүлэг болон бусад хүчин зүйлсээр тооцох аж.

Мөн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, тэдгээрийн нөхцөл байдал, шинж чанар, үр дагавар, тухайлбал, хүүхдүүдийн эрхэлж байгаа ажлын хэлбэр, ажлын нөхцөл нь тэдний боловсрол, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top