УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис дахь Казахстан-Монголын бүлгийн дарга Рау Альберт Павловичтай цахим уулзалт хийжээ.
Энэ үеэр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар туршлага судлах зорилготой гэдгээ Х.Баделхан гишүүн илэрхийлжээ.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд шинэчлэн баталсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа харилцааг энэ хууль болон салбар тус бүрийн 100 гаруй хууль, 200 гаруй журмаар зохицуулж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан тухайгаа танилцуулав.
Уулзалтаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )