Дэлгүүр, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй, сонголтоо зөв хийнэ үү” гэсэн бичгийг наасан байдаг. Тэгвэл энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдлээ.
Түүнчлэн тус газраас холбогдох хуулийн хүрээнд ажиллаж, зарагдсан барааг буцаах боломжтой болгуулсан гэсэн мэдээллийг өгч байна.
Хэрвээ зарагдсан барааг буцаахгүй гэвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт болон хэрэглэгчийн санал, хүсэлт хүлээн авах 115 утсанд мэдэгдэх боломжтой гэв.
Сэтгэгдэл ( 0 )