Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан "Гэр" койн нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан GerCoin-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2021.12.09/ боллоо.

Койны харилцааг хэрхэн зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч зах зээлийн зарчмаараа хөгжөөд эхэлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ койны зах зээл рүү шуурч байгааг технологийн салбарынхан онцолж байна.

Гэр койны тухайд орон сууцаар баталгаажсан гэдэг нь хамгийн том давуу тал юм. Түүгээр ч зогсохгүй Гэр койн өссөн үнийн дүнгээрээ орон сууц худалдан авах боломжтой аж. Ийнхүү арилжаагаа эхлүүлэхдээ хамгийн доод үнэ буюу нэг койныг 0,1 төгрөгөөр авах боломжийг олгож байгаа тул Гэр койны ханш үүнээс доош унах эрсдэл байхгүй аж. Эрсдэлгүй тул арилжаанд оролцсон иргэдэд 100 хувийн баталгаа өгч байгаагаа  төсөл санаачлагчид нүүр бардам хэлж байлаа.

Одоогоор Гэр койны нэрлэсэн үнэ 0,1 төгрөг юм.  Койныг gerex.mn биржээр дамжуулан авах боломжтой.

“ГЭР КОЙН” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ А.НЯМХИШИГ:

-Койноор орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр бид төлөвлөж байна. Нийтдээ 20 тэрбум төгрөгийн койн арилжаална. Гэр койны шууд ашиг хүртэх боломж нь Mega city болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьж байгаа төслөөс шууд ашиг хүртээх замаар ажиллаж байгаа. Би олон хүний цугласан хөрөнгийг гадаадын зах зээл рүү гаргах гээд байгаа юм биш. Дотоодын зах зээлд хэрэгжүүлэх гэж байгаа болохоор койн эзэмшигчид нүдээрээ ирээд харах боломжтой. Гэр койн урьдчилсан захиалга өнөөдрөөр /2021.12.08/ хаагдана. Бид нээлтийн арга хэмжээний үеэр урьдчилсан захиалга өгсөн иргэдийнхээ дунд хоёр өрөө байр болон мөнгөн хонжвортой сугалаа явуулахаар төлөвлөсөн. Харин IO арванхоёрдугаар сарын 15-нд Capex болон бусад бирж дээр арилжаалагдахаар гэрээ хийгдэж байна.


Одоогоор койныг арилжаанд оруулах тухай ямар нэг хуулийн зохицуулалт батлагдаагүй байгаа тул ямар нэг арилжаанд хэрэглэж болохгүй гэдэг зөвлөмжийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан. Гэхдээ зах зээлийн зарчмаар койн эдийн засгийн эргэлтэд орох нь тодорхой болсон учраас койны тухай хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байгаагаа Гэр койн төслийн санаачлагчид хэлж байлаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр койны талаар хэлэлцүүлэг болсон юм. GerCoin-ны тухайд урт хугацааны өгөөж өгөх төсөл учраас иргэдэд 100 хувийн баталгаа өгч байгаа аж. 

CAPEX ТӨВЛӨРСӨН, ДИЖИТАЛ БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.ОТГОНТУЛГА:

-Манай CAPEX бирж бол АНУ-ын “Modulus” компанитай хамтран ажилладаг. Энэ компанийн программ хангамж нь олон улсын бүхий л функцийг хангасан байдаг. Тухайлбал, койны ханш унах юм бол автоматаар зогсоох  функц байх жишээтэй. Мөн маркетийг албаар унагах эрсдэлээс сэргийлсэн байдаг.

Өнөөдрийн танилцуулагдаж байгаа койн бол урт хугацааны туршид хөрөнгө оруулах боломжтой төсөл гэж би харлаа. Гэр койны арилжаанд оролцоод гурав нугалаад авна гэсэн хүлээлттэй иргэн байвал энд оролцох шаардлагагүй гэсэн үг. Урт хугацааны өгөөж, богино хугацааны өгөөжийн тухай ялгаж салгаж арилжаандаа оролцдог байх нь чухал.

-Дижитал бирж бол хакеруудын довтолгооны гол бай нь болж байгаа. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Дэлхий даяараа хакеруудын довтолгооны гол бай нь криптовалютын бирж болоод байна. Криптовалютын биржид асар их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа учраас яах аргагүй өндөр хамгаалалт шаардлагатай. Иймд хамгаалалтын систем ч хөгжиж байна. Манай CAPEX бирж бол иж бүрэн системтэйгээр хамгаална. Мөн гурван хүний зөвшөөрөлтэйгөөр криптовалют гаргах, криптовалютаа плаш руу хуулж хадгалах зэрэг сонголтыг олгох боломжтой болсон.

"BRB" ХХК-ИЙ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ж.ЭНХЖАРГАЛАН:

-Гэр койныг үүсгэн байгуулагч залуус бол богино хугацаанд том ашиг хийхээс илүүтэй салбарынхаа асуудлыг шийдэх зорилготой юм. Гэр койнд хөрөнгө оруулснаар царцсан барилгын салбараа сэргээж, үүнээсээ тодорхой хэмжээний ашиг гаргаад койн эзэмшигчдэд өгөхөөр төлөвлөжээ. Иргэд үүнийг зөв талаас нь хараад дэмжиж өгөх ёстой. Гэхдээ танд богино хугацааны ашиг амлаж байгаа койны төсөл бол худлаа. Тийм байх боломж байхгүй гэж би хувьдаа харж байгаа.    

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
09(192.82.74.10) 2021 оны 12 сарын 09

Одоо бүүр сугалаатай гарч эхэлжээ.Койн гэдэг чинь гаргасан эзэд нь баяжина. 10 хүнээс 1 мөнгөө өсгөнө 9 дэлбэ шатна.Оюуэрдэнээр ерөнхий сайд хийлгэж байгаа улс ЧИНЬ тэнэг мулгуу байх нь аргагүй аргагүй

0  |  0
ub irged(66.181.161.29) 2021 оны 12 сарын 09

amaraa ch biluu teneg psdaa yugaa hiij uugeer zolbintood yavna ve

0  |  0
Top