"Монголд үйлдвэрлэв-2021" үзэсгэлэн НЭЭЛТЭЭ хийлээ

2021 оны 12 сарын 16

Монгол Улсад Хоршооллын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих "Монголд үйлдвэрлэв-2021" үзэсгэлэнг өнөөдөр "Мишээл экспо" төвд нээлээ.

Үзэсгэлэн худалдаа арванхоёрдугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд 11-19 цагийн хооронд болох юм.

Эрхэм худалдан авагч, хэрэглэгч та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хямдралтай, сугалаатай үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top