GGC | Нэг койн эзэмшээд гурван төрлийн ашиг хүртэх боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Нэг койн эзэмшээд гурван давхар боломжийг хүртэх GGC койны IEO арванхоёрдугаар сарын 20, 22-ны өдрүүдэд www.stockchain.mn бирж дээр болох аж. Энэ талаар GGC төслийн үүсгэн байгуулагч Ц.Алтайбаярын тайлбарыг хүргэж байна.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

Тэрбээр "Нэг койныг худалдан авснаар гурван өөр төрлийн койн буюу гурван төслөөс үр ашиг хүртэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Алтаар баталгаажих "GGC" койны гол онцлог бол инфляцад өртөхгүй. Алтны үнэ өсөхөд дагаад үнэ нь өсдөг. Алтны ханш гэдэг өөрөө маш их үнэ цэнэтэй зүйл байдаг. Уул уурхайн төсөлд суурилсан. Тус тусдаа гурван төрлийн койн гарч болох энэ концепцыг нэг койн авснаар бүрдүүлэх боломжтой. 

Алтан баталгаа буюу "Gold value" гэх зүйлийг хэрхэн хийх вэ гэж хүмүүс асууж байгаа. Манайд хоёр уул уурхайн төсөл байгаа. Энэ хоёр төслөө ашигласны дараагаар нийт уул уурхайн олборлолтын ашгийн 70 хувийг алт хэлбэрээр нь баталгаа болгох юм. Энэхүү алтан баталгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг койноо Туркийн зах зээл дээр гарахын өмнө танилцуулах болно. 

Койноо Туркийн зах зээл дээр гаргах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй цацах боломжгүй байна. Гэхдээ Турк улсад гарах үйл ажиллагаа маань амжилттай болж байгаа гэдгийг баттай хэлж чадна. GGC койн ирэх оны хоёрдугаар сард Туркийн зах зээл дээр нээлтээ хийх болно" гэлээ.

Top