Өнгөрсөн арван нэгдүгээр сард комедиан Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 500 мянган төгрөгийн торгууль оноосон билээ.
Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн байна.
Сануулахад, өнгөрсөн зургадугаар сард “Тэвчээр тасарлаа” жагсаал болох үеэр Д.Амартүвшинг Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Улмаар түүнд холбогдох хэргийн шүүх хурал болж, бүртгэлгүйгээр цуглаан зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулаад байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )