Өчигдөр бусдын амь насыг санаатайгаар хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 13-ны өдөр 19-20 насны дөрвөн эрэгтэй такси барьж, үйлчилгээний төлбөрөө төлөхөөс татгалзан, жолоочтой маргалджээ. Улмаар 20 настай Т гэгч нь жолооч 41 настай эрэгтэй Б-г хутгалж, гэмтээгээд хэргийн газраас зугтсан байна.
Хохирогчийг гэмтсэн даруйд, ГССҮТ-д хүргэсэн боловч их хэмжээний цус алдсаны улмаас амьсгал хураажээ.
Сэтгэгдэл ( 0 )