Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулав

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдаж, "лифтний бичлэг"-т гарсан шүүгч нарын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч хуралдаан хойшилсон билээ. 

Тэгвэл өнөөдөр (2022.01.20) Шүүгчдийн сахилгын хороо хуралдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, шүүгч Х.Идэр, З.Отгонбаатар нар ёс зүйн алдаа гаргасан эсэх асуудлыг хэлэлцэв.

Ингээд шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох, Шүүгчийн ёсзүйн дүрмийн 1.3-т заасан Шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх, 2.3-т Шүүгч нь ёсзүйн зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлс хийнэ гэх заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох баримтыг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Шүүгч нарын зөрчлийн хэмжээг харгалзаж, шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас нь огцруулах сахилгын шийтгэл ногдуулав. 

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Хэргийг сануулахад, нэр бүхий шүүгч, өмгөөлөгч нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, тухайн тоот руу хэд хэдэн эмэгтэйн хамт орж буй бичлэг задарсан билээ. Үүнээс үүдэж биеэ үнэлэх явдлыг зохион байгуулж байна гэх хардлага үүссэн юм. 

Шүүгчдийн сахилгын хорооны магадлал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд сахилгын хэргийн оролцогч, гомдол гаргах эрхтэй байдаг аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.217) 2022 оны 01 сарын 20

Мэдэгдсэн нь л эд нар болохоос хэргийн хамааралтай этгээдтэй эр эм болдог, айл гэр салгадаг, мэргэжлийн нэр хүндээ унагадаг шүүгч нар олон штээ. Үнэн жишээ гэвэл СБДИАШХ шүүгч Өлзийн Уянга гэгч эрээ цээргүй эм зүгээр байж л бна. Сахилгын хороо энэ мэт зүйл дээр өчиггүй шийддэг баймаар!!! Шүүгч нар яах гэж сүр дуулиантай, тангараг өргөдөг юм!!!

2  |  0
Top