Нэгдүгээр сарын 18-ны өдөр машиндаа хүүхдээ орхиод явсан байсан эмэгтэйн машиныг ачихдаа хүүхдийг нь хамт ачиж явсан "Би Икс Юу Ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Тээврийн цагдаагийн албанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-гийн автомашиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.
Тиймээс тухайн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлэн улмаар тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна.
Тус компани өмнө нь нас барсан аавыгаа танихаар морг дээр ирсэн жирэмсэн эмэгтэйн машиныг ачсан гэх маргаанд мөн холбогдож байжээ.
Сэтгэгдэл ( 0 )