“Шинжан Шинфан” татварын байцаагч эмэгтэйг хөлдөө чирэв үү!

2022 оны 03 сарын 14

Төрийн банкны удирдлагуудыг шоронд оруулж явсан “Шинжан Шинфан” татварын байцаагч эмэгтэйг хөлдөө чирэв үү!

Анзаарч байгаа бол “Шинжан Шинфан” ХХК-ийн тухай мэдээлэл хэдэн оныг дамнан хэвлэлээр гарлаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн нэр холбогдоогүй хэрэг төвөг тун цөөхөн гэхэд хилсдэхгүй болов.

Тухайлбал, Төрийн банкны 20 тэрбумын хэрэг, Х.Нямбаатар сайдын мэдэгдэлд дурдагдах хятад иргэнийг дарамталсан хэрэг, татварын байцаагч эмэгтэйн хэрэг гээд улс  төр, биезнесийн томоохон бүлэглэл, авлигын асуудалд “Шинжан Шинфан” гэх компанийн нэр үе, үе цухалзах болов. Тэгвэл тус компани Монголд хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хэн гэдэг эзэнтэй, ямар ажил хийдэг болохыг судлаад үзье.

 

Төрийн банкны 20 тэрбумын хэрэг

 

Нийтийн дунд “Шинжан Шинфан” гэх нэр одоогоос таван жилийн өмнө түгэж эхэлсэн юм. Тухайн үед Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжан Шинфан” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг.

Харин тухайн үед “Шинжан Шинфан” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ гэсэн мэдээлэл гарч байв. Хүү нь 15 тэрбум төгрөгөөр яригдаж байсан ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваад замхарсан сурагтай. Төрийн банкны тавхан хүн тойрч гарын үсэг зураад л 20 тэрбумын зээлийг нэг өдрийн дотор бэлнээр болон дансаар гаргаж амжсан нь энэ хэргийн хамгийн анхаарал татах асуудал юм. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Төрийн банкны удирдлагыг гартаа атгачихсан байсан “Шинжан Шинфан”-ы ард ямар том нөмөр нөөлөг байсан нь тодорхой байгаа юм.

Тухайн үед тус банкны ерөнхий захирал асан Д.Баярсайханыг зээл олгохдоо Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгасан юм. Мөн Төрийн банканд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, тус банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Дээрх хэрэгт холбогдуулан Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатарыг яллагдагчаар татсан бөгөөд "Шинжан шинфан" ХХК-ийн захирлыг цагдан хорьж шалгаж байв.  Шүүхээс хорих ял сонсож байв.

 

Хуульзүйн сайдын мэдэгдэл ба Сун Гуан Чин гэж хэн бэ

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын  хэд хоногийн өмнө хийсэн нэгэн мэдэгдэлд “Бусдад дарамтлуулж, концессын гэрээгээ булаалгасан” гэх хэргийн ард хэн байсан талаар анхаарал татахуйц хэдэн асуудал гарч ирсэн юм. Энэ талаар мэдээллийн эх сурвалжид “Монголын нөлөө бүхий улс төрчдөд дарамтлуулсан гэх тэр этгээд нь Шинжан шинфан” компанийн захирал Сун Гуан Чин гэгч байжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Төрийн банкны  20 тэрбумын хэргээр ял сонсож, шүүхийн тогтоол уншуулж байсан аж. Тэгвэл Сун Гуан Чин өнгөрсөн онд суллагджээ. Түүнийг суллагдсаны дараа эл хэрэг гарсан байж болзошгүй байгаа юм” хэмээн мэдээлж байсан юм. Сун Гуан Чин нь Монголд 2010 оны эхээр орж ирсэн гэх бөгөөд зам бүтээн байгуулалтын төслийн ажил хэрэгжүүлж байсан гэх.

Тухайлбал, 2012-2015 оны хооронд Улаангом-Хяргас нуур /100 км/ чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан байдаг. Мөн 2016 он гэхэд 5.572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Шинжан шинфа” компани Алтай-Баянхонгор хүртэлх 128 км замыг тавьж дуусгажээ. Улмаар Улаангом-Наранбулагийг холбосон 90 км замыг тавьжээ. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад “Шинжан Шинфан” багтсанаар Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай замын ажлыг хийж хэрэгжүүлэхээр болоод байсан юм.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дээрх 120 км замын ажилд дорвитой ахиц гараагүй байгаа юм. Хоёр, гурван жилийн өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн байсан тус зам өнөөдрийг хүртэл сунжирч байгаагийн цаана хэнд буруу өгөх вэ. Магадгүй концесс булаацалдсан улс төр, биз­несийн бүлэглэлийнхэн үүний ард нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй.

 

Татварын байцаагч эмэгтэй ба авлигын хэрэг

 

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн ажилтан Э гэх эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, АТГ-аас энэ сарын 9-ний өдөр тус дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э-ийн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн гэнэ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир 48 цагийн хугацаатай саатуулжээ. Энэ талаар мэдээллийн эх сурвалжид “Татварын байцаагч Э-г БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шинфан” ХХК-ийн удирдлагуудтай үгсэн тохиролцож, тус компанийн татварыг нуун далдлахад туслалцаа үзүүлж, их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан. Э нь тус хэлтэст олон жил ажиллаж байгаа, туршлагатай байцаагч. Уг авлигын хэрэг нь ганцхан “Шинжан Шинфан” ХХК-аар ч тогтохгүй байж мэдэх нөхцөл байдал бий болсон гэнэ” гэх мэдээлсэн байв.

Энэ мэтчилэн “Шинжан Шинфан” гэх  хятад компанийн нэр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе, үе дуурсагдах болсоор удлаа. Төрийн банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн, татварын байцаагчид авлига өгсөн, улс төрчдөд дарамтлуулсан гэх зэргээр тус компанитай холбоотой асуудал ар, араасаа хөвөрсөөр  байна.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.68.84) 2022 оны 03 сарын 16

Бишгүй л бүтээн байгуулалт хийсэн компани байна. Нарийн учир нь юу байдгийн байгаан. Суруга шиг манай балайнуудын гар оролцоод эхэлсэн бол хэцүүдээ.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 16

Tsaaguuraa Mongoliig samrah sanaatai gar bna daa.Turd Baigaa Mongol hvnii sul taliig ih ashgaldag gar bna daa.Hyatadiin horlon svitegegch baish shiv.

3  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 14

Tsaaguuraa Mongoliig samrah sanaatai gar bna daa.Turd Baigaa Mongol hvnii sul taliig ih ashgaldag gar bna daa.Hyatadiin horlon svitegegch baish shiv.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 14

Tsaaguuraa Mongoliig samrah sanaatai gar bna daa.Turd Baigaa Mongol hvnii sul taliig ih ashgaldag gar bna daa.Hyatadiin horlon svitegegch baish shiv.

0  |  0
R(202.21.124.7) 2022 оны 03 сарын 14

Ж.Мөнхбат гишүүн биш биздээ\n

0  |  0
huree sonin(122.201.31.210) 2022 оны 03 сарын 14

amchaber der geed hodolmorin huuli geed nehe demirel solirolson erguu soziolisem huzaad ehedlin bee.

0  |  0
ih huree(122.201.31.210) 2022 оны 03 сарын 14

oyunerden shudla amchamber ged haraj uurlaj eheldinma. chi medjinu hodolmorin huuli gej amchambr hduladani forum ordoguinma. chi oligtoi ongotoi buhnig bulaja huraaj hulgailj abdag huure uu oyunerden chi amjiltai yabjiga buhnig hulgai hiij abdag umhi yaltan.

0  |  0
76(103.57.94.137) 2022 оны 03 сарын 16

Дарамталсан сайд нь хэн бэ

1  |  0
Top