БАЙР СУУРЬ: Архигүй баярлаж чадах уу!?

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 101 жилийн ойн өдөр тохиож байна. Баяр цэнгэлийг алгасах дургүй монголчууд өнөөдөр нийтээрээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж буй. Жил бүрийн энэ л өдөр дэлгүүрийн лангуунд байх лонхтой цагаан, хамгийн их борлуулагддаг гэх статистик дүн мэдээ сэтгэл өвтгөнө. Түүнийг батлах мэт нэлээд олон хоногийн өмнөөс архигүй баярлахыг уриалсан уриалга ч цахим орчинд түгэж эхэлсэн юм. Гэтэл өнөөх уриалга нь утгаа алдаж, өнөөдөр төв талбайд “спиртэн бороо” орох сурагтай. Талбайн цэвэрлэгээг хариуцдаг хүмүүст л дараа төдийхнөөс хэтрэхгүй ийм сүржин уриалга, үймээнийг эхлүүлж байхаар төлөвлөгөөтэй, амьдралтай шийдвэрийг гаргах цаг нэгэнт иржээ.

Хамгийн гол нь төрийн өндөр албан тушаалтнуудын гаргасан уриалга, өрнүүлж буй аянд иргэд хэрхэн ханддаг вэ гэдэг нь сонин. Тиймээс энэ өдөртэй холбоотойгоор иргэдийн байр суурийг сонслоо.


ЭРЧҮҮД АРХИГҮЙ БАЯРЛАЖ ЧАДАХГҮЙ

Иргэн Д. Булганбаяр: “-Ямар нэгэн баяр ёслолыг архигүй тэмдэглэж байх уриалгыг цаашид ажил хэрэг болгож болох байх. Харин өнөөдөр ингэж уриалаад маргааш шууд мөрдөөд эхэл гэвэл худлаа зүйл болно. Эрчүүд ямар нэгэн газар уулзахдаа заавал нэг шил архи эсвэл пиво тавиад суудаг болж. Энэ нь эр хүний дотоод мөн чанартай холбоотой байж магадгүй. Тухайлбал, уулзаад суухдаа шууд яриа өрнүүлж чадахгүй, зарим нэг нийлэмжгүй байдлаа арилгахын тулд заримдаа заавал хэрэглэх шаардлага гарна. Гэтэл архи уудаггүй нэгэндээ хүчээр уулгах тохиолдол мөн байна. Хэрэв тухайн хүн уухгүй бол бусад нь хүндэлдэггүй, ялгаварладаг. Тийм байдалд орохгүйн тулд хүчээр хэрэглэдэг тохиолдол ч бий. Энэ мэт олон шалтгааныг бодоод үзэхэд архигүй баяр тэмдэглэх уриалга өнөөдрийн нийгэмд таарах санаа биш. Үнэхээр л архидалтыг багасгая гэж бодож байгаа бол архины үйлдвэрээ цөөлөх хэрэгтэй. Өөрөөр архи зарахгүй хорих, архины үнийг нэмэх зэрэг арга архидалтыг буулгахгүй. Энэ аргууд нь харин ч үнийн хөөрөгдлийг бий болгож, дамын наймааг идэвхжүүлнэ. Тэгэхээр айхтар хорьж, цагдаад хэрэггүй.”  


ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮД ЭНЭ УРИАЛГЫГ ДЭМЖЭЭСЭЙ

Иргэн Б.Маралгоо “Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал хэрээс хэтэрч, хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь насаараа, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэх хандлагатай байна. Тиймээс монголчууд  баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Миний хувьд архигүй баярын уриалгыг дэмжинэ. Энэ уриалгад бүх гэр бүл, залуус нэгдэж, архидалтыг таслан зогсооход хувь нэмрээ оруулаасай гэж хүсч байна”


 “100 ГРАММГҮЙ БАЯР” ГЭЖ БАЙХГҮЙ

Иргэн Д.Батцэрэн: “-Би 1981 онд, Зэвсэгт хүчний 107 дугаар ангид гурван жил цэргийн алба хаасан хүн. Миний хамгийн сайхан дурсамжууд цэргийн албанд жолооч хийж байсан тэр үе минь. Өнөөдөр нийтэд уриалаад байгаа “Архигүй баяраа тэмдэглэх” уриалга нь буруу биш. Гэхдээ баяраар огт архи хэрэглэхгүй байж чадахгүй ээ. Цэргийн алба хаасан, 30-70 насны эрчүүд бол мэдээж хэрэг 100 граммгүйгээр эр цэргийн баяраа тэмдэглэхгүй. Энэ уриалгыг нэг их хүн хүлээж авахгүй байх”

 


 

МАНАЙ ГЭР БҮЛ АРХИГҮЙ БАЯРЛАДАГ

Иргэн Ц.Бүдрагчаа: “-Баярыг архигүй тэмдэглэх уриалгыг дэмжиж байгаа. Энэ бол зөв асуудал. Архидалтаас үүдэлтэй хэрэг төвөг сүүлийн үед маш их гарч байна. Хавтгайрсан архидалтыг хувь хүмүүс өөрсдөө бий болгодог. Түүнийгээ л болих хэрэгтэй. Миний найзууд, гэр бүлийнхэн баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг. Бусдад уриалахыг хичээдэг. Эхэндээ хүмүүс хүлээж авахгүй, ойлгодоггүй байсан. Энэ завшааныг ашиглаад бүх монголчууддаа архинаас татгалзахыг уриалж байна”

 

 

 


ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХГҮЙ, ТУНГ НЬ ТААРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Х.Нэргүй: “1978 онд Зүүнбаянд цэргийн албаа хааж байлаа. Олон сайхан монгол эрчүүдтэйгээ, гурван жилийн цэргийн албаа нэр төртэйгөөр хаасан тэр цагаас хойш 40 жил өнгөрчээ. Цэргийн албаа хаасан эрчүүдийн хувьд тодорхой хэмжээгээр архи, согтууруулах ундааг хэрэглэх л байх. Огт хэрэглэхгүй баярлах хүн бараг л байхгүй болов уу. Хэтрүүлэн хэрэглэхгүй, хүн бүр дор бүрнээ тааруулж хэрэглэхэд л болох байх. Архигүй баяр гэж олон л удаа аян өрнүүлсэн. Гэсэн ч хэрэглэсээр л байгаа. Энэ бол одоо бүр ёс уламжлал болоод байна.”

 

 


 

АРХИ ОЛОН МУУ ҮР ДАГАВАРТАЙ

Иргэн Т.Наранбаяр: “-Би 17 настай. Ирээдүйгээ архи, согтууруулах ундааны асуудалгүй байгаасай гэж хүсдэг. Архи олон муу үр дагавартай. Зан төлөвийн асуудал, үл ойлголцол, зодоон, гомдмоор үгс, түрэмгий байдал, хүчирхийлэл зэрэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсний үр дүнд үүсдэг таагүй нөхцөл байдал нь томчуудыг уурлуулах хандлагатай байдаг. Бага наснаасаа бид эргэн тойрныхоо насанд хүрэгчдээс олж хардаг зүйлсийнхээ дагуу үзэл бодлоо бий болгож байгаа.

 

 

 

Н.Еркегүль, Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eagle tv(64.119.18.46) 2022 оны 03 сарын 18

chi nadig arhichin gej doosho hiihe demii shuu.

0  |  0
ubs tv(64.119.18.46) 2022 оны 03 сарын 18

chi odoo neeh yu jan yu bolsin bee neeh shalihgui baas joomo bajil huni gutaj medeel hiigel.chini hadam aabinha ner der nad dabrah bolsinmuu. uguis hu chi ter tusmaa chil na ddabrahguis huu. chi arhcihin gej heldg yumu tee. chi nadig arhichin glee doosh hiigel

0  |  0
eagle(64.119.18.46) 2022 оны 03 сарын 18

neeh hund tomrool poproh yu bolsin zugerr ain yu jan chi neeh hadma aab shigel bas zagnaal dormjolod.

0  |  0
zochin(64.119.18.46) 2022 оны 03 сарын 18

jakri sorolt dolgoon buyanmoron chin tom shiltei arhi abj uuh mongo baihgui shu hairana rhi asgaal tegnes nad jakri sorolt zolboo ogol doo gej. tee

0  |  0
Top