Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа билээ. Түүнийг бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байгаа юм. 

Тэгвэл прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногийн баасан /2022.03.18/ гарагт тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jagsana(98.181.117.132) 2022 оны 03 сарын 25

Ene novshiin aluurching tultal n yllahgui bol hohirogchdiin holboo jagsaj shuuh prokuroriig eserguutsen jagsana

0  |  0
Top