Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй САРМАГЧНЫ ЦЭЦЭГ өвчний талаар эрдэмтдийн гаргасан судалгаа болон тархалтын талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ХАЛДВАРЛАХ ЗАМ
Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг. Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин юм. Энэ нь хүнээс хүнд дамждаг вирусийн гаралтай халдварт өвчин. Өөрөөр хэлбэл, Гэмтсэн арьс, амьсгалын зам эсвэл нүд, хамар, амны салстаар дамжин халдварладаг байна.
ШИНЖ ТЭМДЭГ
Сармагчны цэцэг өвчний халдварын анхны шинж тэмдэг нь арьсан дээр тууралт өгснөөр илэрдэг. Ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг.
ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин болон эм бэлдмэл байхгүй. Гэхдээ энгийн салхин цэцэг өвчний эсрэг вакцин өндөр үр дүнтэй байдаг гэж ДЭМБ мэдээлжээ.
ТАРХАЛТ БА ЭРСДЭЛ
2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо 11 улсад тархаад байна. Хамгийн сүүлийн мэдээлэл буюу тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87 тохиолдол батлагдаж, 28 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, сармагчны цэцэг нь халуун бүсийн чийглэг ширэнгэн ойтой ойрхон байрладаг Африкийн төв болон баруун бүсийн алс хязгаар нутагт гол төлөв тархдаг байна.
Харин манай улсын хувьд, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс сармагчны цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргаж, Монголын бүсийн гурван улсад бүртгэгдсэн талаар мэдээлсэн юм. Гэхдээ дээр дурдсанчлан энэ өвчин нь нутагшмал биш бөгөөд халдвартай биеттэй хүрэлцсэн тохиолдолд халдварладаг аж. Тиймээс халдвартай бүсээс ирсэн хүнтэй харьцахдаа анхаарах болон вирус тээж болзошгүй зэрлэг ан, амьтны мах идэхгүй байхыг анхааруулж байна.
Сармагчны цэцэг өвчин одоогийн байдлаар дараах улс, орнуудад тархсан байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас шуурхай хуралдаан зарласан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
samagchinih bishee hujaa uvchin