ФОТО | Хунтайж Луисын өхөөрдөм агшин

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

 

Ханхүү Уилльям болон Кейт Миддлтон нарын дөрвөн настай хүү хунтайж Луис нар хоёрдугаар Элизабет хатны хаан ширээнд заларсны ойн баярт хүрэлцэн иржээ. Тус өдөр хунтайж Луисынх байсан гэж хэлж болно. Учир нь тэрээр уг баярын турш өхөөрдөм хөөрхөн царай гаргаж бүхний анхаарлыг өөртөө татжээ. 

96 настай Элизабет хатны хажууд зогсох Луис хүү онгоцны үзүүлбэрийн үеэр нүүрээ янз бүрээр хувирган, нүдээ анин, чихээ дарах зэргээр ер бусын өхөөрдөм төрх гаргасан нь папарацичдын дуранд буужээ. 

Ханхүү Уилльям болон гүнгийн авхай Кэйт Миддлтон нар өөрсдийн хүүхдүүд болох Шарлот гүнж, хунтайж Жорж, хунтайж Луис нартай ойн баярт хүрэлцэн ирж баяр хүргэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.14) 2025 оны 03 сарын 13

Хүн болох нь багаасаа мэдэгдэнэ, хүлэг болох нь унаганаасаа танигдана аа гэж... Өвөг дээдэс маань энэ дэлхийн хамгийн ухаантай, хамгийн хүчирхэг жинхэнэ элитүүд, жинхэнэ эзэд нь байж. Эргүү хойчис нь одоо тэднийхээн сүр сүлдийг гутааж, хамаг юмаа мартаж, тархиа угаалган хаа холын хэн нь мэдэгдэхгүй чөтгөрүүдийг шүтэх болж.

5  |  3
Inga(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Яаг л өөрийнхөөрөө хэнээс ч айж ичихгүй

2  |  1
Нн(192.82.90.25) 2025 оны 03 сарын 13

Хэ хэ хүүхэд л бол хүүхэд ккк. Тэд эмоцоо байгаагаараа л гаргадаг хөөрхөн амьтад эгдүүтэй

7  |  1
Top