Өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх" дэлхийн өдөр тохиож байна.
Анх 1991 онд ДЭМБ болон Олон улсын чихрийн шижингийн холбооноос Инсулин дааврыг нээсэн эрдэмтэн Фредрхи Бантингийн төрсөн өдөр болох жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг "Чихрийн шижинтэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэж эхэлсэн байна.
Дэлхий дахинд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаагаас Монголд 7000 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж.
Монгол Улсад 1999 онд хийсэн чихрийн шижингийн тархалтын судалгаагаар 35-аас дээш насны хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 3.1 хувь, глюкозын тэсвэржилт алдагдал 9.2 хувь байжээ.
Олон улсын чихрийн шижингийн холбооны тооцоолсноор Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны 1000 хүн амд 99.3 буюу тухайн насны нийт хүн амыг 5 хувь нь чихрийн шижингээр өвчлөх, чихрийн шижинтэй хүмүүсээс жилд 1330 хүн жилд нас барсан байх магадлалтайг тогтоосон байна.
Мөн чихрийн шижинтэй 20-79 насны 1000 хүн амд 71.3 чихрийн шижингийн оношлогдоогүй тохиолдол ноогдож байна.
ТООН БАРИМТААС
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг.
ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ТӨРӨЛ:
Сүүлийн үед хүмүүс маш их таргалж, ямарч дасгал хөдөлгөөн хийхгүй байгаагийн улмаас чихрийн шижинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа билээ. Үүн дотор сүүлийн үед 2-р төрлийн чихрийн шижинтэй хүүхдүүдийн тоо маш их нэмэгдэж байна.
Чихрийн шижиний гол буруу нь нойр булчирхайнд байгаа бета эснүүдэд биш юм. Чихрийн шижин нь голдуу хүний биеийн зарим хэсэгт байршилж байдаг инсилун хүртэхүйгээс болж бий болдог, ялангуяа булчингийн эснүүдэд. Энэ тохиолдолд цусанд байгаа глюкоз эснүүдэд очихоо больж цусан дахь глюкозны хэмжээ ихэсдэг. Хэдийгээр нойр булчирхай нь үүнтэй тэмцэхийн тулд инсулин гаргадаг боловч хязгаарлалттай ажилладаг байна. Иймээс тухайн өвчний үеэр хэдийгээр хангалттай инсилуны хэмжээ биенд байгаа боловч цусан дахь глюкозны хэмжээ хэт их байдаг. Ингээд аажмаар нойр булчирхай нь инсулин гаргахаа больж эхэлдэг.
2-р төрлийн чихрийн шижиний 80 гаруй хувь нь таргалалттай холбоотой байдаг (Ялангуяа гэдэсний таргалалт).
Таргалалттай холбоотой 2-р төрлийн чихрийн шижин нь турсанаар алга болдог, учир нь өөх тосоо хайлуулсанаар инсулины эсрэг тэмцдэг амьтны тосны эснүүд нь жижгэрч хүний биенд хэрэгтэй гормон гаргаж эхэлдэг. Энэ гормон нь глюкозны эсрэг инсулины үйл ажиллагаанд тус үзүүлдэг аж.
Жирэмсний чихрийн шижин нь жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.
Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүсэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.
Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ.
Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.
Сэтгэгдэл ( 0 )