ДОХИО | Ирэх өвөл эрчим хүчний чадлын дутагдалд орно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ирэх өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1950 МВт хүрч, чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Тиймийн учир таван аймагт нарны станц, батарей хуримтлуурыг богино хугацаанд ашиглалтад оруулахаар Засгийн газар мэдэгдсэн.

Хэдийгээр хөрөнгө оруулагчид эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг ч төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, биелүүлэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байдаг нь ихэнх хөрөнгө оруулагчдыг энэ салбараас үргээдэг юм.

Эрчим хүчний салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ердөө таван жилийн өмнө 2021 онд эрчим хүчний салбарт төсвийн хөрөнгө оруулалт 38 тэрбум төгрөг байсныг харвал хамаагүй өссөн үзүүлэлт. Сүүлийн 8-9 жилийн хугацаанд гаднын зээл тусламжаар олгосон төсөв 1.5 их наяд төгрөгт хүрсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top