Бан Ги Мүн ба манай хоёр “Э”

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

НҮБ-ын Eрөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний манай улсад хийж буй айлчлалын эргэн тойронд сонирхолтой үйл явдлууд өрнөж байна.

Тухайлбал, түүний оролцсон олон улсын уулзалтад хүрэлцэн ирсэн зочид бүр ч сонин.Ноён Бан Ги Мүний баруун, зүүн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар сууцгаажээ.

Энэ гурав бол бас л сонин учрал тохиол бүхий хүмүүс. Тодруулах юм бол, Ц.Элбэгдорж 2012 оны УИХ-ын сонгууль, цаашилбал 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн угтал болгон өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  эрээвэр хураавар хэргийн учир 500 цагдаагийн хүчээр баривчлан шоронд хийлгэж байв.

Ийн хэлэхийн учир 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн энэ тухайд “Н.Энхбаярт наасан асуудал нь хэрэг гэхээргүй, үхрийн бөөр шиг юм” гэсэн нь бий. Ийм зүйлд Н.Энхбаяр  бууж өгнө гэж юу байх вэ, хуурай өлсгөлөн хүртэл зарласан. Ц.Элбэгдорж ч өрсөлдөгчийнхөө эцсийн амьсгал татахыг үзчих санаатай гүрийсэн гэлцдэг. Амь нас нь дээсэн дөрөөн дээр ирснийг хэн ч юм бэ орж хэлж л дээ. "Нөгөөх чинь үхчих гээд байна шүү" гэхэд "Өө, үхээгүй байгаа юм уу" гэж асуусан тухай барин тавин сураг ч дуулдаж байв даа. Хүний эрхийн байгууллагууд нь ч хүртэл тухайн үед ХЗДХ-ийн сайдыг албыг хашиж байсан Ц.Нямдоржтой адил "нам унтчихсан" гэдэг.

Ингээд Н.Энхбаярын амь нас минут секундээр хэмжигдэж ахуйд Бан Ги Мүн  Монгол руу, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу утас цохисон байдаг. Ингэхдээ Монголд ардчиллыг хөгжүүлж байгааг хөхиүлэн дэмжихийн сацуу Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалд санаа зовниж байна гэдгээ дуулгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Бан Ги Мүн бол  нэг ёсондоо Ц.Элбэгдоржийг “алуурчин” болохоос аварсан ачтан бас үйл явдлын гэрч. Гэхдээ Ц.Элбэгдорж Бан Ги Мүн ярьсныг нууж байгаад шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан болгож, улмаар өөрөө өршөөл үзүүлсэн гавьяатан болж үлдсэн бачтан. Ийм гурван хүн сая зэрэгцэж суугаад олон улсын хурал, чуулганд оролцлоо. Энэ тухай Бан Ги Мүн ба манай хоёр “Э” гэсэн сэдэв удахгүй хөврөх биз.

Хамт сууж байгаа зураг нь ч ийм нэрээр цахим архивт хадгалагдах нь лавтай. NEWS.MN сайт энэ зургийг хамгийн түрүүнд байршуулсан харагдсан. Мөн үеэр  мань Ц.Элбэгдорж “Би гурван жилийн өмнө Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байсан. Тэрийг сая сэргээсэн юм шиг буруу ойлгосон байна. Түүнээс өөрөөр нам улс төрийн ажил­лагаанд идэвхтэй оролцох, бусдын орон зайг бөглөх ямар ч сонирхол байхгүй. Тэр нэр дэвшүүлж буй гишүүдийн жагсаалтад миний нэр байхгүй. Битгий санаа зов. Олон хүн санаа зовдог юм шиг байна лээ. Би аль нэг тойрогт нэр дэвшихгүй. Миний үеийн­хэн хойшоо суух хэрэгтэй" гэж хэлснийг ч онцолсон байна лээ. Харин Н.Энхбаяр энэ үеэр эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх талаар дуугарчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.176) 2023 оны 06 сарын 15

Энэ Эбид оролцохгүй юм алгаа, одоо гэртээ суугаад үр ач нараа хараад мөрөөрөө байлдаа

0  |  0
Болор(124.158.68.100) 2023 оны 06 сарын 15

Шүүх ажиллагаа ил явсан болохоор бид гайхсан. Хачин шийдвэр гарсан Одоо Энхбаяр Элбэгдоржийг үсэртэл алгадчихаж чадахгүй яваад байхад бас гайхаж байгаа.Элбэгдоржийн томилсон шүүгч 250 хүн байгаа гэж Лүндэндорж хүмүүсийг айлгасан.Бараг үнэн байх.Лүндэндоржруу халдах гээд чадахгүй авгайг нь ноолоод тэгсгээд орхих шивдээ

1  |  0
Болор(124.158.68.100) 2023 оны 06 сарын 15

элбэгдорж нэрээ дэвшүүлнэ та нар хэлсэн үгэнд нь итгэж байна уу Хараад байгаарай УИХ-д ороод ирчихсэн сууж байх вий

1  |  0
Top