МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.
Тэрээр энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого" агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор байна.
Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутагт 7 хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая.
Орон нутгийн нислэг сэргэснээр
Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна. Орон нутгийн нислэгийн тийз 2-оос 2.5 дахин хямдарснаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ" гэв.
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ, ТАРИФ
Сэтгэгдэл ( 3 )
Дрга нар өөрсдөө ингэж сонгуулийн шоу хийчихээд дараа нь төрийн өмчит компаниуд дандаа алдагдалтай ажиллдаг гээд л муулж ..........
Энийг хямдарсан гжэ бгаам уу биш ээ биш ийм хямдрал гэж бхгүй улаангом ирж очих нь нэг хүн 1,6 сая хэвээрээ л бна амаараа хямдарсан гэхээр хямдарсан болохгүй шдээ
Бямбацогтоо нялуун уран цэцэн үг хэрэггүй зүгээр л ажлаа хариуцлагатай хий уянгын халилд иргэд хууртахаа больсо