Хүнд сорилтыг хүчээ зангидаж давна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 19

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн

 

Нэг.

Монголчууд 30-аад жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хямралын нэг болсон дэлхийн социалист системийн уналт, задралын нурман дундаас босож, шинэ тогтолцооныхоо дүр төрхийг ухаарч, ирээдүйтэй, тогтвортой амьдралын зам мөрийг эрж буй цаг үедээ нийтийг хамарсан шинэ сорилттой тулгарлаа. Энэ бол улам бүр бодитой болж байгаа Дэлхийн III дайн юм.

Дэлхий доргиж, олон улсын харилцааны улс төрийн орчинд “газар хөдлөх”-д аль ч улс орны амьдрал өртөхгүй өнгөрч чаддаггүй. Улс үндэстэн бүр өөрийн мөс чанар, оюун соёл, оршихуйн үзэл номлолын амьдрах чадварын сорилтод орж үнэн дүрээ харуулдаг.

Дайнд оролцож сөргөлдөгч талуудын өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруушаасан мэдээллийн булингар дунд учир явдлын үнэнийг олж, өөрийн байр сууриа тодорхойлох хийгээд үндэснийхээ эрх ашгийг хүмүүнлэг, шударга ёсны зарчмуудын хүрээнд баталгаажуулахад чиглүүлэн нөөц бололцоогоо дайчилж, хүчээ нэгтгэж чадсан улс орон бэрхшээлийг давж, тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, цаашдын хөгжлийн замыг олж чаддагийг өнгөрсөн хоёр дэлхийн дайн тод харуулжээ. Харин аль нэг улс орон дайн дажны үймээнийг далимдуулан цаг зуурын ашиг хонжоо, өглөг өршөөл горьдож өөрийн язгуур эрх ашиг, үнэт зүйлээрээ бялдуучлан зусардахын тахил өргөх буюу худал хуурамч үзэл номлол дагаж, хэнээрхэл хийрхэлийн талд автах, хонзогногчдын холбоотон болох нь мөхөл сүйрлийн үндэс болдгийг ч түүх олонтаа нотолжээ.

 

Хоёр.

Одоогийн дэлхийн дайн өмнөх хоёр дайнтай харьцуулахад хамрах хүрээ, утга агуулга, учир шалтгааны талаас эрс ялгаатай ажээ. Дайн хэмээх үзэгдлийг цэрэг зэвсгийн хүчээр хэрэгжих тэмцэл хэмээн үзэж ирсэн цаг өнгөрч, энэ удаагийн дайн эдийн засаг, үзэл номлол, сэтгэл зүй, соёл оюун, шашин шүтлэг, мэдээлэл, экологийн хүрээг хамарч цэрэг зэвсгийн мөргөлдөөнөөр логикийн төгс хэлбэрээ олж байна. Энэ дайны үр хөврөл аль нэг улс гүрэн, хувь хүний цаг зуурын үзэл үйлдлээр бус, дэлхий нийтийн ХХ зууны амьдралын бүхий л явцаар нөхцөлдөн бүрэлдэж бойжсон юм. 1971 онд Америкийн эрдэмтэн Дж. Форестер “Дэлхийн динамик” хэмээх бүтээлдээ XXI зууны эхний үед хүн төрөлхтний амьдралын бүх талыг хамарсан хямрал сүйрэл тохиолдоно хэмээн сэрэмжлүүлж байв. Энэ дүгнэлтийг 1992 онд Английн Д.Медоуз тэргүүтэй эрдэмтэд шалгаж үнэн зөвийг хүлээн зөвшөөрснөөс гадна, 1990-ээд онд ОХУ-ын академич В.А.Контюг тэргүүтэй эрдэмтдийн бүлэг дэлгэрэнгүй тооцон шалгаад дүнг нь 2000 онд “Оросын XXI зууны хөгжлийн шинэ номлол” бүтээлдээ тусгасан билээ.

Энэ номд өгүүлснээр “Одоо цагийн дэлхийд улс хоорондын, угсаатны болон улс төрийн бүх зөрчлийг хурцатгаж, бүх нийтийн өлсгөлөн, улс нийгмийн мөхөл сүйрэлд хүргэж болзошгүй түүхий эдийн нөөц баялгийн, хүн ам зүйн болон оюун санааны даяаршмал хямрал нүүрлэж байна. Ойрын хэдэн арван жилдээ дэлхийн олонх хүн ардын хувьд тэвчиж үлдэх нь үндсэн асуудал байх болно” /279-р тал/ хэмээн дүгнэсэн байдаг. Эрдэмтэд андуурсангүй.

Эдийн засаг, цэрэг зэвсгийн хүч ихтэй улс гүрнүүд дэлхийн хувь заяаг шийдэхэд үндэслэсэн олон улсын харилцааны тогтолцоо Дэлхийн II дайны дараа тогтсон билээ. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтний амьдралд эргэлтийн чанартай олон өөрчлөлт гарчээ. Түүний гол агуулга нь:

-1960-аад онд дэлхийн 5/2  хувийг эзэлж байсан колонийн систем задран нурж, нэг талаас тусгаар тогтнолоо тунхагласан 100 гаруй орон олон улсын тавцанд гарч, нөгөө талаас тэжээлээ алдахад хүрсэн колоничлогчид бусдын төрийг эрхшээж мөлжих аргаас шинэ колоничлол хэмээх эдийн засгийн далд мөлжлөгийн аргад шилжихэд хүргэсэн юм. Зөрчил улам гүнзгийрэв.

-1980-аад оны сүүлчээс дэлхийн үзэл суртлын хуваагдмал байдлын нэг туйл болж байсан социалист хамтын нөхөрлөл нурж, түүний цөм болж байсан КХУ задарсан нь АНУ тэргүүтэй барууны орнуудын амьдралын зохион байгуулалт, ашиг сонирхол, үнэлэмжийг нийтэд тулгах боломж олгож, сүүлийн 30-аад жил нэг туйлт ертөнцийн шинэ дүрэм тогтоох оролдлогод хүргэсэн юм. Гэвч одоо цагийн дэлхий ертөнц үүнийг хүлээж авсангүй.

-Сүүлийн 500 жил хүн төрөлхтний хөгжлийн манлайд явж, оршихуйн номлолоо бусдад тулгаж ирсэн Европын техникийн соёл иргэншлийн хөгжил тэрүүлэх чадвар мөхөсдөж, дэлхийн динамикийн хүндийн төв Дорнодод шилжиж байна. Европын соёл иргэншлийн гол хөдөлгүүр болж байсан хөрөнгө мөнгөнд шүтэж, хэрэглээг оршихуйн зорилго болгосон үзэл, түүнээс төрсөн нийгмийн зохион байгуулалт болон зан суртахуун, хүн-байгалийн харилцааны зарим хөгжил дэвшил тэргүүлэхээс илүү хямрал сүйрэл дагуулах болжээ. Наран шингэх зүгээс давлагаалан ирэх эдийн засгийн хямрал, дэлхийн дайн, экологийн гамшиг, колончлолын түрэмгийлэл сүүлийн үед хүн төрөлхтний хамгийн үнэт зүйлийн нэг болж байдаг хүмүүнлэг ёс, гэр бүл, эх орон, эцэг эх үр хүүхдийн холбоог бусниулах номлолоор баяжиж байна. Өндөр хөгжилтэй хэмээх олон оронд демографийн хямрал үүсэж, бусдыг түйвээн, дүрвэгсдийн урсгалаар цус сэлбэхэд хүрч байгаа нь бодит үнэн билээ. Энэ бүхний уршгаар барууны соёл иргэншил хөгжих хувьслын ерөнхий тэнхлэг байх улс төр, эдийн засаг, соёл, ёс суртахууны хөрс суларчээ.

-ХХ зууны сүүл үеэс дэлхийг хамарсан мэдээллийн нэгдмэл сүлжээ, тоон технологи, хиймэл оюуны системд тулгуурласан хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчээ авч олон бүс нутагт цойлсон хөгжлийн шинэ голомтууд үүсэж байна. Энэ үзэгдэл дэлхий ертөнц эдийн засаг, улс төр, цэрэг техникийн хүчирхэг гүрнүүдийг баримжаалсан олон хэмжээст орон зайн жамаар оршин тогтнож, улс үндэстнүүд хувь заяагаа өөрийн соёл, ухаарлын тэргүүлэх чадлаар сонгох боломж олгож байна. Тэгэхдээ өөдөлж өндийж байгаа нь өлөн барын араншинтай, ухарч уруудаж байгаа нь унаж мөхөхийн айдастай байдаг хүн төрөлхтний чанар хэвээр ажээ.

Дэлхийн шинэ дэглэм буюу “олон туйлт тогтолцоо” хүчирхэг гүрнүүдийн “нэгийгээ үзэлцэж, нэхийгээ уралцах” аргаар шийдэгдэх бололтой. XVI зууны сүүл үеэс Русь хэмээх улс Орос хэмээх эзэнт гүрэн болон хувирч Европын орнууд янз бүрээр хоршин хүчээ нэгтгэж Оросыг дарахын тулд олон дайн хийж ялагдсаны сүүлчийнх нь 1941-1945 оны дайн байлаа. Зөвлөлт гүрэн задарч, түүний буурин дээр үлдсэн Орос орныг Зөвлөлттэй харьцуулахад газар нутаг нь 29 хувь, хүн ам нь 41 хувь, аж үйлдвэр нь 40 хувиар багасчээ. Тухайн үедээ Зөвлөлт улс эдийн засгаараа дэлхийд хоёрдугаар байр эзэлж байсан бол одоогийн Орос улс 10 дугаар байр эзэлж, ХБНГУ-ын эдийн засгийн  гуравны нэг, АНУ-ын эдийн засгийн аравны нэгийн хэмжээтэй үлджээ.

Дэлхийн II дайнд АНУ, Англи улсууд ЗХУ-ын холбоотон болж байсан бол одоо Умард Атлантын Холбоо /УАХ/-нд багтаж, Оросын эсрэг хүч үлэмж нэмэгджээ. Зүүн Европын Варшавын гэрээний орнууд УАХ-нд элсэв. Энэ бүхэн Европын хонзогногч милитаристуудын олон зууны турш хуримтлуулсан өш хонзонгийн галыг өрдөж, Оросыг устгах дайнд дахин мордож, Дэлхийн III дайны чичлүүр хутга болоход хүргэжээ.

 

Гурав.

Дэлхийн III дайны хамгийн хурц илрэл нь одоогоор Украины нутаг дахь дайн юм. Нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ дайны учир шалтгаан, мөн чанарыг ОХУ 2014 онд Крымийн хойгийг эзэлсэн, 2022 онд Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” эхэлсэнтэй холбож тайлбарлах нь олонтаа тохиолддог. Эдгээр үйл явдалтай холбож барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хамтын ажиллагааны бүх салбарт гадуурхан хязгаарлах бодлого явуулж эхэлсэн билээ. Үйл явдлын он цагийн дарааллыг тоочиход энэ бүхэн үнэмшилтэй гэж үзэж болох юм. Гэхдээ хорвоогийн үзэгдлийн үнэн утга учир нь бодит илрэлээсээ огт өөр байдаг /Экзюпери/ жам түгээмэл ажээ.

Үйл явдлын он дарааллыг өчүүхэн урагшлуулж харвал ОХУ 1991 тусгаар тогтнолоо зарласнаас хойш 2007 он хүртэл хугацааг Орос-Барууныхны харилцааны “Бал сар” гэж үзэж болох юм. Энэ үед Америкийн цэргийн онгоцууд Оросын нутаг дээгүүр зэвсэг тээж Лиссабоноос Владивосток хүртэл нэгдмэл орон зай үүсгэх тухай ч яригдаж байв. Гэвч энэ үед барууныхан Ираны пуужингаас хамгаалах нэрийн дор Румын Польшид агаарын довтолгооноос хамгаалах пуужин байрлуулж, Украин, Гүржийг Умард Атлантын Холбоо /УАХ/-нд элсүүлэх шийдвэр гаргаж байв. Оросууд Горбачев-Бейкерийн аман тохироог иш татаж УАХ-г Дорно зүг өргөтгөхгүй байхыг ятгаж, өөрийн агаарын хамгаалах төвийг хамтран ашиглахыг хүртэл баруунханд санал болгоод ч тусыг олсонгүй. Ийм нөхцөлд 2007 оны Мюнхены бага хурал дээр В.Путин нэг туйлт ертөнцөөс салах тухай үзлээ илэрхийлж, “Бал сар” дууссан билээ.

2008 оны наймдугаар сарын 8-нд Гүрж Өмнөд Осети дахь Оросын цэргийн анги руу довтолсон нь Дэлхийн II дайнаас хойш Орос руу түрэмгийлсэн анхны зэвсэгт хадлага байлаа. Гүржийн энэ халдлага Оросын хувьд хэзээ ч үл мартах анхааруулга болсон юм. Энэ үеэс Орос орон цэргийн шинэтгэл, зэвсгийн үйлдвэрлэлээ эрс шинэчлэх замд орж, улс төрийн дэглэмээ чивчрүүлсэн гэхэд андуу болохгүй. Энэ бүхэн аль ч улс оронд, аль ч цаг үед зайлшгүй байх ёстой өөрийгөө хамгаалах хариу цочрол юм.

В.Путин 2000 оны эхэнд Ерөнхийлөгчийн суудалд дөнгөж очмогц “Миний хамгийн гол зорилго бол Оросын задралыг зогсоох явдал юм” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн суудалд эргэж ирмэгц сэтгүүлчдийн “Та тэр зорилгодоо хүрсэн үү” гэсэн асуултад “Үгүй” хэмээн хариулж байлаа.

Орос орны дотоод энэ эмзэг байдлыг ашиглах гаднын оролдлого янз бүрийн чиглэлээр өрнөж байв. 2013 онд В.Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ “Одоогоос 50-аад жилийн өмнө Петербургийн гудамжнаас миний олсон сургамж бол зодолдох нь зайлшгүй болсон үед түрүүлж цохих явдал юм” хэмээн анхааруулж байлаа. 2014 онд Украинд төрийн эргэлт болж, Оросын эсрэг дэглэм тогтож, түүнийг эсэргүүцсэн голдуу орос угсаатнуудаа “алан хядагчид” хэмээн зарлаж иргэний дайн эхэлжээ. Украины төрийн эргэлт барууны орнуудын шууд ивээл дор хэрэгжиж, Украины нутгийг УАХ-ны түшиц газар болгох, Хар тэнгис, Азовын тэнгисийг хяналтдаа авах төлөвлөгөө нууц биш хэрэгжиж эхэлснийг нийтээр мэднэ.

Украин УАХ-нд элсэж, түүний цэргийн бааз байгуулагдсан нөхцөлд зөвхөн байлдааны пуужин Украинаас Москва хүртэл нисэх хугацаа нь хүний оролцоотой хамгаалалтын нормативаас бага болж, Орос сүйрэх аюул тулгарах төдийгүй, Хар тэнгисийг алдсан Орос Газрын дундад тэнгисээр дамжин Ойрхи Дорнод болон Африкт хүрэх боломж, нөлөөгөө бүрэн алдаж хяналтад орсноор дэлхийн гүрэн байх чадваргүй болж шахагдан  бүс нутгийн гүрний зиндаанд зайлшгүй буух болно. Орос улс Крым болон Украины бусад газарт амьдарч ирсэн орос угсаатнаа хяхалт хавчилтын орчинд орхивол өөрийн нь дотоод задрал зайлшгүй тавилан болж ирэх нь хэнд ч тодорхой. Ийм нөхцөлд Орос улс 2022 онд өөрийн ашиг сонирхлын “улаан шугам”-аа дэлхий нийтэд зарлаж, Украиныг УАХ-нд элсүүлэхгүй, түүний дотоод асуудлыг Минскийн гэрээний дагуу шийдэх байр сууриа барууныханд илэрхийлсэн боловч тэд нь тоомсорлосонгүй. Ийм нөхцөлд оросууд Украиныг нацизм, милитаризмаас цэвэрлэх зорилготой цэргийн тусгай ажиллагааг эхэлж, гадынханд оролцохгүй байхыг анхааруулсан билээ. Энэ бол улс үндэстнийхээ аюулгүй байдал, язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ ухамсарладаг, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай төрийн хийх ёстой л алхам. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн анхны алхамаас эхлэн УАХ-ныхон Украинд зэвсэг, техник, хөлсний цэргүүдийг нийлүүлж, өдгөө Украины талд УАХ, түүнийг дэмжигч 20 гаруй орон зэвсэг, санхүүгийн болон хөлсний цэргүүдээр туслан дэмжиж байлдаж байна. Энэ дайныг үрслэн төлжүүлэгчид Орос орныг ганцаардуулан боомилж, “навтас” болтол нь урсан эдийн засгийг нь улам сүйрүүлэн 8-32 хэсэг болгон хуваах төлөвлөгөөгөө нуугаагүй билээ.

Гэвч Орос улс эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэн тогтворжуулж, байлдааны зэвсэг техникээ үндсэнд нь шинэчлэн дэлхийд тэргүүлэх түвшинд хүргэж, Ази, Африк, Латин Америкийн  уудам орон зайд нэр нөлөөгөө өргөж, гадаад бодлогын үзэл номлолоо шинэчлэн өөрийгөө “Евразийн бие даасан соёл иргэншил мөн” хэмээн тунхаглав. Дэлхийн шинэ хүчирхэг орнууд Оростой харилцаагаа таслалгүйгээр үл барам, Хятад улс Оростой “холбоотноос илүү” ойртож эдийн засаг, цэрэг-улс төрийн хамтын ажиллагаа явуулах болсон нь аль нэг улс гүрэн Дэлхийн III дайнаар далимдуулж дангаар ноёрхол тогтоох боломжийг бүрэн цуцалж байгаа нь энэ цагийн гол үнэн юм.

 

Дөрөв.

1991 онд ЗХУ задрахаас өмнө Украин улс эдийн засаг, амьдралын түвшингээр тухайн орчиндоо тэргүүлэх түвшинд хүрсэн, байгалийн баялаг /үржил шимт газар, газрын тос, хий, төмөр, чулуун нүүрс, уран г.м/ ихтэй, шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд хүрсэн орон байлаа. Гэтэл Украин улс тусгаар тогтнолоо олж, ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа 30 жил өнгөрөхөд хүн амын гуравны нэг хувь нь дүрвэж, эдийн засаг нь 3-4 дахин доройтож, дэлхийн дайны цэрэг зэвсгийн мөргөлдөөний голомт болж хувираад улс үндэстний хувьд сүйрэл мөхлийн ирмэгт хүрч байна. Украины энэ эмгэнэлт замналыг нарийвчлан судалж, сургамжийг зөв үнэлэх нь адаглаад Монгол орны хувьд тулгамдсан шаардлага болж байна. Энэ талаас хандвал:

1. Аль ч улс орон оршихуйн орон зайгаа зөв оноож, зам мөрөө зөв томъёолох нь хувь заяаг шийддэг ажээ.

ЗХУ задарсны дараа Украин улс өөрийн өндөр технологи, хэл соёлын нэгдмэл үндэс язгуур, зах зээл, аж ахуйн өв уламжлалд түшиглэн ЗХУ-ын орон зайд хамтын ажиллагааг эрчимжүүлэн тэргүүлэх байр эзлэх боломж нээлт­тэй байлаа. Гэвч энэ давуу талаа орхиж, өөрөөс өндөр хөгжилтэй Евродын зах зээл дээр тодрохыг оролдоод геопо­литикийн золиос төдий үлджээ.

2. Украин тусгаар тогтнолоо тунхаглаж, ардчилсан тогтолцоонд шилжсэн ч тусгаар тогтнолын ачааг үүрч, ардчилсан нийгмийн сөрөг талаас сэргийлэх төрт ёсны тэнхээ, нийгмийн дархлаа дутжээ. Мянган жилийн түүх, шашин,соёлын нэгдмэл орчноос салж, үгүйсгэх оролдлого нь түүнийг ганцаардуулан, үндсэрхэг үзэл өш хонзонгийн золиос болгожээ.

3. Украины эдийн засаг, улс төрийн тогтолцоо олигархуудын эрхшээлд орж, бүсчлэн хуваагдаж, тэдгээрийн тэмцэл, өрсөлдөөний золиос болжээ. Олигархууд дотоод тэмцэлдээ гаднын хүч, нөлөөг ашиглахыг эрмэлзэж, үндэснийхээ язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг найр тавьсан нь түүнийг тоглоомын улсын түвшинд хүргэжээ.

4. Хөрш оронтойгоо тэмцэж, холын оронтой ханилах буюу хөршийнхөө аюулгүй байдал, эрх ашгаар харийнханд зулгуйдах нь улс төр, эдийн засгийн бүх хүрээнд хоёр галын хооронд оруулж, “хадны завсар хавчуулдаг”-ийг Украины үйл явц харууллаа.

5. Украинд өрнөж буй дайны нэг гол шалтгаан нь Украин Балтийн орчмын орнуудыг дагалдан Оросын аюул хэмээх мануухай босгож, УАХ-нд шургахыг оролдсон явдал юм. Эртний Ромын Цицерон “Айдас бол ухаанаас ангижирсан болгоомжлол мөн” гэж номложээ. Монголчууд “Айсан хүн айл эвдэнэ” гэдэг. Европынхны айдасаас Оросыг устгах үзэл төрж байна.

6. Ардчилал бол иргэн хүн, төр гүрний аль ч түвшинд хариуцлагын тотолцоо юм. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг иргэд нь өш хонзон, атаа хорслоо илэрхийлэх эрх хэмээн, төр засаг нь түүнийг хөөргөн дэвэргэвэл улс нийгэм нацизм, фашизмын нүхэнд унадагийг Украин харуулав.Украины барууны үзэлт улс төрийн хүчнүүд удаа дараагийн сонгуульд Орос угсаатан голлон амьдардаг Днепрээс зүүн тийш нутагт ялагдсаны дараа оросуудыг хажиглах үзэл төрийн бодлого болж, иргэний дайнд хүргэсэн юм.

7. Төр мунхрах нь улс мөхөхийн эхлэл болдгийг түүх гэрчилнэ. Украин улсад 2014 оноос парламентад нь гадаадаас тэжээгддэг үндсэрхэг үзэлтэй улс төрийн хүчнүүд ноёрхож, Засгийн газраа гадаадын иргэдээр бүрдүүлсэн нь төрийн бодлогыг завхралын туйлд хүргэж, Оростой дайн хийхийг үндэсний номлол болгосноор одоогийн эмгэнэлд хүрчээ.

Үргэлжлэл бийЭх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Зочин(203.91.115.42) 2023 оны 06 сарын 20

Аргагүй улс төрч хүн юм даа. Ухаант буурлуудаа хүндэлж явалтай.

0  |  1
Зочин(203.91.115.42) 2023 оны 06 сарын 20

Аргагүй улс төрч хүн юм даа. Ухаант буурлуудаа хүндэлж явалтай.

1  |  1
Зочин (66.181.161.39) 2023 оны 06 сарын 20

Баярлалаа Эрүүл энхийг хүсье.

1  |  1
зочин(195.239.33.2) 2023 оны 06 сарын 19

Маш зев бичсэн байна даа

0  |  0
Болор(124.158.68.100) 2023 оны 06 сарын 19

43-194 кодтой нөхөр монгол эх орноосоо уравсан хүн байна. Тагнуул Цагдаа мөрдөж олоод надад авчир би бөлдөгнөөс нь дүүжлээд нүүрсний вагонд хийгээд украйна руу нь явуулна.Амьд очвол нь Вагнер ах хүлээж аваад нохойнуудаа хэсэглэн тасдаж тэжээх болно. мэдвүү

0  |  0
mmandahai.polska.(195.191.163.137) 2023 оны 06 сарын 19

bayarlalaa.eruul enxiig xusie.taatai saixan oilgomjtoi.

1  |  0
Монгол хүн(202.9.40.73) 2023 оны 06 сарын 20

Бямбасүрэн гуай яах аргагүй үнэнийг бичжээ. Маш их сургамжтай өгүүлэл байна. Манайд ч зеленский нар гар бий. Гэвч тэд яаж ч чадахгүй.

2  |  1
хөгшин зөнөг далд ор(192.82.65.180) 2023 оны 06 сарын 20

ухаан санаа эрүүл биш аж. хуучны орос биш, сэрж үз. Ухаан санаа нь эрүүл бол Украинд очиж гэмгүй номхон иргэдийн байрыг сүйтгэж, алах уу. өөрөө очиж үзчихээд Оросуудын талд ор.

1  |  2
tseabr(125.228.43.48) 2023 оны 06 сарын 19

unen baidliig bichjee

2  |  0
Зочин(202.9.40.113) 2023 оны 06 сарын 19

Ёстой голыг нь олов уу. Эсвэл хуулбарлав уу бүү мэд. !!! Голтой нь ч голтой л бичвэр байна. Дайныг хэн хүсэх вэ дээ. Бурхан минь. Укрианы ерөнхийлөгч бол хоосон мөрөөдөгч барууныг шүтэж хажуу хавиргаа шөргөөлцсөн үнэхээр улс төрийн ухаан дутсан алиа салбадай л даа. Хийрхэл нь дэндчихсэн ард түмнээрээ дэнчин тавьж бүхэл бүтэн нэг улсаар тоглож байна л даа. Хайран.

3  |  0
Зочин(66.181.161.86) 2023 оны 06 сарын 19

2/5 гэж бичнэ шүү.

0  |  0
Нараа(103.212.118.244) 2023 оны 06 сарын 19

ер нь тун нухацтай хандсан байна даа, дэндүү хөнгөн , хийсвэр хандлагатай , туйлшрамтгай нөгөө элчин хэн билээ нөхрийг бодвол тун даацтай бичиж,

3  |  0
Зочин(43.242.243.194) 2023 оны 06 сарын 20

Бямбасүрэн гуайд оросууд хэдэн хуудас юм өгөөд,тэрийг нь мань өвгөн өөрийнхөө нэрээр нийтлүүлсэн юм бна.мэдээж төлбөртэй нийтлэл бна.Бодит бдал нь шал ондоо.үүнийг манай монголчууд энэ дайн дууссаны дараа,кремлийн дэглэм буусны дараа л ойлгох болно.товчоор хэлэхэд энэ дайн бол зөвхөн ганц хүний ,кремлийн эзний өдөөсөн дайн.шалтгаан нь оросын түүхэнд нэрээ үлдээх,мөн 24 оны сонгуульд бэлтгэж,навс унасан рейтингээ өсгөх зорилготой бсаан.өөр юу ч биш.

1  |  3
уншигч(43.242.242.140) 2023 оны 06 сарын 19

сайхан бичжээ.

3  |  0
Зочин(66.181.161.145) 2023 оны 06 сарын 19

Ёстой нэг голыг олж хэллээ дээ

3  |  0
Top